График: BREXIT-ийн сонголтод нас, боловсрол, газар зүйн байршил нөлөөлсөн

Их Британийг Европын холбооноос гарах саналд залуучууд болон нийгмийн тодорхой хэсэг нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Уг саналд иргэдийн нас, боловсролын түвшин мөн бүрэлдэхүүн улсуудын ялгаатай үзэл баримтлал нөлөөлсөн болохыг дараах графикуудаас харах боломжтой.

Лондон, Шотланд, Хойд Ирланд үлдэх санал гаргасан бол Британийн бусад хэсгүүд гарах санал гаргасан.

 

Санал хуваагдалтай байгаа нь хүн ам зүйн үүднээс тайлбарлагдаж болно. Судалгаанаас харахад 18-24 насны иргэдийн 73% нь үлдэх санал гаргасан бол 65-аас дээш насны иргэдийн 60% нь гарах санал гаргасан. Түүнчлэн боловсролын түвшин ч санал асуулгын үр дүнд нөлөөлжээ.  Дээд боловсролтой хүмүүсийн 57% нь Европын холбоонд үлдэхийг хүссэн бол бага дунд боловсролтой хүмүүсийн дийлэнх нь гарах саналд саналаа өгсөн.

Европын холбооны 3.3 сая иргэн Британид ажиллаж амьдарч байна. Гэтэл Польшид 900,000, Ирландад 400,000, ХБНГУ-д 300,000хан Европын холбооноос шилжиж ирсэн иргэд амьдарч байна. Британиас 1.2 сая иргэн Европын холбооны улсуудад ялангуяа Испани, Ирланд, Франц, ХБНГУ-д амьдарч байна. Цаашид эдгээр expat-уудын ирээдүй тодорхой бус байна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%