Нийтлэл 07 сарын 06, 2016

Элсэлтийн ерөнхий шалгалт буюу мөхөж байгаа Монголын боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсан байна (http://list.eec.mn/). 800 оноос тэд авсан гээд ярьдаг боловч 800 оноо юу вэ гэдгийг мэддэг хүн цөөхөн. 100 онооны шалгалт 800 оноо хоёр ямар хамааралтай, 100 оноог яаж 800 болгоод байгааг тайлбарладаггүй болохоор мөсөн уул мөргөсөн боловсрол удахгүй сөнөх гэж байгааг хүмүүс гадарладаггүй. Өөрөөр хэлбэл хуурдаг. 800 оноог ойлгохын тулд Normal Distribution мэддэг байх хэрэгтэй. Энэ нь Нийт хүүхдийн 0.5% нь 800 оноо авах ёстой гэж хувилж байгаа хэрэг. Тиймээс хичээл болгон дээр адилхан 100 онооны шалгалт өгдөг ч 800 оноо нь өөр байна. Монгол хэлний шалгалт дээр 100-аас 90 оноо авсан хүүхэд 800 оноотой бол Физик дээр 89 оноо авсан хүүхэд 800 оноо. Доорх зурган дээр хичээлүүдийн 800 оноо болон босго 400 оноог 100 онооны шалгалтаас хэдэн оноо авснаар үзүүлэв.
 
Их сургуулийн босго оноо 400 буюу их сургуульд элсэх боломжтой хамгийн бага оноо нь Физик дээр 100-аас 17 оноо, Монгол хэл дээр 34 оноо. Ийм муу сурсан хүүхдүүд их сургуульд орж ирээд сурах ямар ч боломжгүй. Тэд нарыг сургасан болж байгаа нь Их сургуулийн алдаа. Тэгэхээр 800 аас тэдэн оноо авсан гэдэг нь ямар нэг бодит дүн бодит төвшинг биш олонхын хаана байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Зарим тойрогт хүчтэй хүмүүс нэр дэвшиж байхад зарим тойрогт хэн ч мэдэхгүй сул хүмүүс нэр дэвшээд гишүүн болж байгаатай адилхан. Тиймээс 800-аас гэдэгт анхаарал хандуулах шаардлагагүй. Хүснэгтийн сүүлийн баганад (http://list.eec.mn/23/37.html ) байгаа A,B, C, D, F гэдэг үсгэн үнэлгээ олон улсад 90<=A<=100, 80<=B<90, 70<=C<80, 60<=D
 
Энэ нормаль тархалтаар (Normal Distribution) хувилж өгсөн оноогоор Нэг хүүхэд бүх хичээл дээр 34 оноо авсан бол ямар үсгэн үнэлгээ авахыг үзвэл.
Монгол хэл D,
Математик С,
Физик В,
Нийгмийн тухай мэдлэг F гэсэн дүн авч байна.
Бүх хичээл адилхан 100 онооны шалгалт авчихаад 34 оноо авсан хүүхдийг яагаад өөр өөр үнэлээд байна? 800 оноо буюу (normal distribution) ийм толгой эргүүлсэн юманд хүргэнэ. Тиймээс бид шалгалтын оноо буюу Анхны оноо гэж нэрлэгдсэн оноог барьж дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнд ойлгомжтой. Өөөрөөр хэлбэл нийтлэг жишиг дагаж 100 онооны шалгалтаас хэдэн оноо авсан гэдэг болон 100 оноос 60 аас дээш оноо аван оноогоор бодит байдалд дүгнэлт хийсэн болно.
Байгалийн ухааныг төлөөлүүлж Математик, Физик, Химийн хичээл дээр 100 оноос 60 болон түүнээс их оноо авсан хүүхдийн тоогоор аймгуудыг жагсаавал.
 
100 онооны шалгалтаас 60 доош оноо авсан хүүхдийг унасан гэж үзвэл Монгол улсын хэмжээнд Математикийн дундаж нь 5.9% буюу 100 хүүхдээс 6 нь тэнцсэн. Физик дээр 2.6%, Хими дээр 5.9%. Багануурын Байгалийн ухааны хичээлүүдэд сүүлийн 3 жил маш сайн үнэлгээ үзүүлж байгаа. Цэвэрхэн сургалтын чанар сайтай газар хүүхдээ сургах сонирхолтой хүн байвал Багануур тохиромжтой гэсэн үг. Дорнод аймгаас бусад Говийн болон зүүн бүсийн аймгуудын морь нь хурдан ч гэсэн Хүүхдүүд нь удаан сүүлийн 5-д жагсана. Дундговь аймгийн хүүхдүүд Физикийн хичээл дээр дунджаар 2% тэнцдэг байсан ч энэ жил огцом сайн амжилт үзүүлж 4.5% тэнцсэн буюу 100 аас 60 оноо авсан хүүхэд. Монгол улсын хэмжээнд ФИЗИК гэдэг юм устаж алга болж байгаа нь үнэхээр харамсалтай. Удахгүй хөшөө босгох байх. Энд Монгол улсын ФИЗИК нойрсож байна 1921-2021 он. Бурхан л аврахгүй бол ийм юм болох нь.
Нийгэм хүмүүнлэгийн салбарын хичээлийн оноо харьцангуй өндөр. Монгол хэл, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн 100 аас 60-аас их оноо авсан хүүхдүүдийг аймгаар нь хувиар үзүүлэв.
 
Монгол хэлний хичээл дээр хамгийн өндөр авдаг. 100-аас 60 их оноо авсан нь 31.1% гэдгийг бүдүүлгээр тайлбарлах юм бол 100 үгтэй цээж бичиг бичихэд 40-өөс бага алддаг хүүхэд 31% гэсэн үг. Төв аймаг ямар ч хичээл дээр бага оноо авдаг буюу маш муу сургалттай газар. Монгол хэлний хичээл дээр улсын дундаж 31.1% байхад Баян-Өлгий аймаг 4.4 буюу 6 дахин бага мөртлөө Гадаад хэлний хичээл дээр хамгийн өндөр буюу 18.8%. Өрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн хүүхдүүд Гадаад хэлийг Монгол хэлнээс сайн сурдаг гэсэн үг.
Энэ зургаан хичээл дээр бага онооны систем ашиглаж аймгуудыг элсэлтийн шалгалтын оноогоор байр эзлүүлбэл.
 
800 оноос гэж хувилж өгч хүмүүсийг төөрөгдүүлж байгааг болиод 100 онооноос тэд авсан гэдэг үнэлгээгээр их сургууль элсүүлдэг болох юм бол 2 сайн үр дүнд хүрнэ.
1-рт Дунд боловсрол сайжирна. Зарим нэг салбар устаж алга болох гэж байгааг бүгд ойлгох болно.
2-рт Энэ олон их сургууль сурч чадахгүй хүүхдийг сургасан болж мөнгө хийж хүний амьдралаар тоглохоо болино. Ачигч хийхийн тулд 4 жил сураад яах юм бэ? Асуудал байгаа нь үнэн, Болохгүй байгаа нь бас үнэн. Энэ бүхэн нэг нам, нэг сайд, нэг даргаас болсон юм биш бөгөөд буруутан хайж хүн яллах замаар шийдэгдэх асуудал биш. Буруутан хайхгүйгээр гарцаа хайх цаг болсон. Энэ (http://list.eec.mn/ ) дээр байгаа Нээлттэй өгөгдөл (open data) ашиглаж ямар нэг ашиг сонирхолгүйгээр хувь хүний хийсэн юм болно.
 

Сэтгэгдэл бичих

    • Х.Төмөрхан багш
    • 2017-07-26

    100 хувь санал нэг байна. 8 ямаад 80 ухна гэгчээр насанд хүрэгч нь 1,5 сая монголд 15 их, дээд сургууль ихдэнэ шүү дээ. Хуурамч дипломын төлөөх эцэг эхчүүдийн хоосон өрсөлдөөн дээр тоглож мөнгө хийдэг чанаргүй сургуулиудыг хувь, хувьсгал гэлтгүй шударгаар аттестатчилж хаах хэрэгтэй.

    • зояихн
    • 2016-09-06

    багануурын ЕБС-ийн сургалтын чанар ер нь бол маш сайн

    • амраа
    • 2016-09-06

    Хэдхэн жилийн өмнө геометрийг алга болгож байсан.монголчуудыг муу боловсролтой байлгах гадны сонирхолд зуучлагчдыг илрүүлэх хэрэгтэй байх.эзэнгүй хэрэг байдаггүй.боловсрол сайжруулах тал дээр монгол сэхээтнүүд 99,9% байгаа Хэдхэн улс төрч,шашинч, дууриагч нарын үйлдэл байхаа.

    • 42
    • 2016-09-06

    Эхний ээлжид товч комэнт үлдээе. Комунист нийгэмийн байгууллыг байгуулах гэж явсан үед хамгийн ихдээ 30000 орчим оюутантай байсан. Гэтэл одоо 180000 дөхсөн оюутан 100 дөнгөж гаруй дээд бас их сургуультай болжээ. 1990 оноос хойш боловсрол үнэт зүйл биш болсон төдийгүй боловсрол мөнгө олох хэрэгсэл болсон. (Үргэжлэл бий ...) ШУТИС -ийн багшийн нийтлэлд өмнөх жил бичсэн комэнт https://www.facebook.com/MoralbasEthic/posts/1454710321504062

    • Зочин
    • 2016-07-30

    Таны бичсэн нийтлэлтэй санал нэг байгаа боловч таныг бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн талаар мэдээлэл авч танилцаасаа гэж хүсэх байна. Энэ хичээлийн жилээс өөр хөтөлбөрөөр явна. ЭЕШ өөрчлөгдөж байгаа.

    • Bi
    • 2016-07-22

    Esh bol standart medleg shalgadag shalgalt bish shdee tsaashaagaa mash hunderdeg tiim shalgalt dan medlegees gadna setgeh bodohiig shaarddag bagsh nar ni ch buren hiij duushaargui hugatsaa ugdug iim l bn

    • Засгийн газар Боловролын Яам нд
    • 2016-07-18

    Гадаадын өндөр хөгжилтэй ихэнх улсууд бага сургуульдаа гадаад хэлийг хэзээ ч зааж байгаа байдаг юм байна. Энэ зарчим нь хүүхдүүдээ бага наснаас нь эх орон ч хүмүүжлээр хүмүүжүүлэх суурь болдог. Манай улсын бага сургуулиудыг хардаа Хятад, Орос, Англи гээд маш олон сургуулиудын бага ангид гадаад хэлний хичээл ордог. Бaга наснаасаа эх оронч хүмүүжил ёс суртахуун суугаагүй хүүхдүүд том болоод гадааыг тахих шүтэж эх орноо хоёрдугаарт тавидаг болдог байна. Засгийн газрын Боловсролын салбарт хийх эхний ажил бол бага ангид гадаад хэлний нэг ч цагийн хичээл оруулахыг болих хэрэгтэй .Бас орчуулга хийхэд эх хэлээ мэдэхгүй байж яаж сайн орчуулагч болох юм бэ? Монгол уран зохиолын ном уншдаггүй, зарим нь уншиж үзээгүй л байгаа шүү дээ. Шинэ Засгийн газар маань эх болсон Монгол хэлээ харийн хэлнээс дээгүүр тавихгүй бол МОНГОЛ хүн байхгүй болох нь байна шүү.

    • Зочин
    • 2016-07-11

    Goyo sudalgaa hiij bayarlalaa. Enn bolovsroliin yamnii duursen tolgoinuud unshtal hevlel medeeleleer tsatsaj boldoh uu?

    • Monghuu
    • 2016-07-07

    Над дээр жилдээ 2-3 төгсөх курсын оюутан дадлага хийх гэж ирдэг. Би өөрөө тэдэн шиг дүү нартай болохоор өмнөөс нь ямар их харамсдаг гээч. Хайран залуу нас, дахиж олдохгүй цаг хугацаа будаа. Юуны чинь их сургуулийн мэдлэг, 10 жилийн суурь мэдлэг байхгүй нь мэдрэгддэг. Монголын боловсрол сүйрч байгаа хойно ирээдүй бүрхэг л байна даа. Хүний хүүхдийн залуу насыг үрэн үрэн, аав ээжийнх нь хэдэн төгрөгийг шулж байж сэтгэл нь өвддөггүй ховшнуудын хувийн нэртэй ИХ, ДЭЭД гуншинтай ,сургууль нэртэй тоглоомын газруудыг бүгдийг хаах хэрэгтэй, шаардлагатай байнааааааа.

    • saihan negtgeed ugch
    • 2016-07-07

    munguu

arrow icon