Нийтлэл 08 сарын 23, 2016

Humans of UB: Бид аз жаргалтай амьдардаг

Бид монгол хүний гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдралаас эхлээд ээдрээтэй, хар бараан амьдралын бодит дүр зургийг сурвалжлан харуулахаар Humans of Ulaanbaatar цувралыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарын зочин, Баянхошууны 5-р хорооны иргэн Г.Бямбасүрэн :

"Хүүгээ салхилуулаад л гадаа сууж байна. Нөхөр маань ажилдаа явсан. Хот хооронд явдаг болохоор хоёр хоноод л гэртээ ирдэг юм. Ээж хүү хоёр аавыгаа ажлаа хийгээд ядраад ирэхэд нь хамаг сайнаараа байх гээд л хичээдэг дээ. Манай хүн бид хоёр чинь их сургуульд байхдаа танилцаад чемодантой хувцсаа бариад л хоёр талаасаа нийлсэн.  Хурим  гэж сүртэй юм хийгээгүй ээ. Өөрсдийнхөө гараар хөдөлмөрлөөд амьдралаа бүтээж явна. Хүний амьдрал л юм болохоор мөнгө төгрөггүй, хоолтой хоосон хонох үеүд цөөнгүй гарна. Гэхдээ бид аз жаргалтай амьдардаг.  Учир нь бидэнд бие биенээ гэсэн хайр, халамж бий болохоор юм." 

Сэтгэгдэл бичих

    • Tu
    • 2016-08-26

    good luck

    • Батмөнх
    • 2016-08-26

    Гэхдээ бид аз жаргалтай амьдардаг. Учир нь бидэнд бие биенээ гэсэн хайр, халамж бий болохоор юм.'

arrow icon