Алтны ханш бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүртэл өснө

Энэхүү мэдээллээр алт, мөнгөний үнийг голчлон судалдаг Hubert Moolman-ний сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Тэрээр 2001 оноос хойш үргэлжилж буй алтны үнийн өсөлт болон 1970 оны үеийн үнийн өсөлтийг харьцуулж, техник шинжилгээний Эллиотын давлагааны зарчимд үндэслэн дүгнэлт хийжээ.


[Зураг1: Алтны сарын ханш, 1972-2016]

1970-аад онд алтны ханшны хүчтэй өсөлт ажиглагдсан байдаг. Тухайн үед тодорхойлсон Эллиотын давлагааны эхний хэсэгт 1 унци алтны ханш 35 ам.доллараас 195 ам.долларт өсч 458 хувь өсчээ. Харин одоогийн үнийн өсөлтийн давлагаанд 252 ам.доллараас 1920 ам.доллар болж өссөн нь 661 хувийн өсөлт юм. Шууд харьцуулаад харахад одоогийн үнийн өсөлт 70-аад оныхоос өндөр мэт харагдаж болно. Гэвч 458 хувийн өсөхийн тулд  5 жил (1970-1975) шаардагдсан бол одоо 661 хувь өсөхийн тулд 10 жил 5 сар шаардагдсан байна. Хэрэв 70 оны өсөлтийг одоогийн дүн рүү тэнцүү жингээр шилжүүлбэл 1000 гаруй хувийн өсөлт үзүүлэхээр байсан гэсэн үг.

Харин одоо уг 2 хугацааны өсөх давалгааны цар хүрээ яагаад өөр байгааг тухайн нөхцөл байдал, зах зээлийн орчноос тодруулъя. Ингэхдээ Dow jones index болон цэвэр хүүний түвшинтэй харьцуулсан байна.


Алтны ханшийн өсөлстийн эхний давалгаанд 
(1970-аад он) Dow jones index буурах хандлагатай байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нөхцөл байдал алтны үнийг өсгөхөд эерэг нөлөө үзүүлсэн.

ураг2: Dow jones index болон алтны үнэ, 1970-аад он]

Алтны үнийн эхний давалгаа буюу өсөлтийн үед индексийн хандлага ерөнхийдөө эерэг (2001-хойшбайсан ч өөрчлөлт нь бага байна. Энэ нь алтны нөхцөл байдалд сөрөг нөлөөлөлтэй.

ураг3: Индекс болон алтны үнийн хамаарал, 2001 он]

Доорх зурагт 2 өөр үнийн өсөлтийн үед хүү хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулан харуулав. 70-аад оны үеийн эхний давлагаа буюу үнийн өсөлтийн үед хүүний түвшин бага зэрэг буурсан, бараг өөрчлөгдөөгүй. Энэ нь алтны үнэд сөргөөр нөлөөлөх ч хүч нь бага байна (хүүний түвшин нь алтны үнэнд сөрөг нөлөөтэй). Харин одоогийн үнийн өсөлтийн эхний давалгаанд илт мэдэгдэхүйцээр цэвэр хүүний түвшин буурсан. Энэ нь алтны үнэд сөрөг нөлөөлөлтэй.

 ураг4:10 жилийн хугацаатай засгийн газрын үнэт цаасны хүүний динамик]

Хүүний түвшин бүх цаг үеийн хамгийн бага түвшинд, Dow jones index хамгийн өндөр түвшинд байгаа нь алтны ханшийг урт хугацаанд өсгөх таатай нөхцөл байдал үүсгэсэн.

ураг5:Урт хугацааны алтны үнэ]

Эндээс 70-аад оны үед тэмдэглэгдсэн Эллиотын давлагааны 1-4 дүгээр үе шатыг  одоогийнхтой харьцуулбал, бид 3-аас 4 хүртэлх үе шатанд байгаа ба 4-р цэгт хүрэхэд үнэ 2011 ам.доллараас хол давахаар байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4210

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%