Нийтлэл 09 сарын 12, 2016

Хятад хөгжиж Монгол хөгжихгүй байгаа учрыг хиаман цехээс #Facebook #trending

Манай хэдэн найзууд Хятад улсад жижигхээн хиамны цех нээсэн юм. Монголоос түүхий эдээ авч очоод үйлдвэрлэнэ. Тэгсэн Хятадын хянан шалгах хороноос нэг нөхөр ирсэн байгаа юм. Тэгээд бүх тоног төхөөрөмж, хүчин чадал, ажлын орчны зургийг авч хадгалаад
-За танай цех жилд нэг л удаа 5000 юанын татвар өгөөрэй гээд л яваад өгч. Тэгээд жилд нэг удаа 5000 юанаа тушаахдаа тайлангаа өгнө. Харин үйлдвэрийн байраа солих болон нэмж тоног төхөөрөмж худалдаж авах юм бол манайд мэдэгдэнэ. Мэдэгдэхгүй байж байгаад баригдах юм бол 20,000 юанаар торгоно гэж хэлжээ.
Эндээс үзэхэд болхи юм шиг хэрнээ асуудлыг аятайхан шийджээ.

Та нар хэдийг олох нь маньд падгүй. Улсад жилд тогтоосон татвараа л өгөөрэй.

гэсэн байгаам....
- Харин манайд олсон орлогоосоо татвар төлнө.
- Галынхан, гаалийнхан, мэргэжлийн хяналтийнхан, татварынхан, нийгмийн даатгалынхан,цагдаа нар, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, хороон дарга, сөхийн дарга, дүүргийн санхүү гээд дээр дооргүй дарамтална. Тайлангаа цахимаар өг гэх мөртлөө цаасаар нэг цэг дээрээ хүлээж авна. Хаашаа л харна бөөн очер. Аж ахуй нэгж тоолуулах гэх мэт шалтагт гаргаж шалихгүй зүйлсээр мөнгө тоншино. За татвар ч яахав. Тэр дүүргийн татвар гэж бүр бүтэхгүй газар байна. Бөөн очер. Орхоор нэг л их ууртай, завгүй хүмүүс. 200-300 аж ахуй нэгжүүдэд нэг ууртай авгай үйлчилнэ. Юм шидээд л барин хорино торгоно гээд л....Тэгчээд татвараа төл гэж дарамтална. Хөгжинө л гэнэ..... энэ олон газрыг цэгцэлж болдоггүй юм байхдаа... эндээс үзэхэд асуудалд нэг л мундаг сүртэй хандаж байгаа хэрнээ улам хүндрүүлсэн байна. Тэгсэн хэрнээ татварын албаныхан мөнгө төвлөрүүлж авдаг газар юм байж аятайхан татвар авчихгүй бараг л татвараа өгөх гэсийн гээд бид нар үүдэнд нь очерлоод зогсож байх юм гэнээ. Төр үйлчлэх ёстой хэрнээ мэдрэл муутгайгаараа дуудуулж загнуулах энүүхэнд. Тэгээд бүхэл бүтэн татвар төлдөггүй нийгмийн давхрага үүсчихсэн байна гээд л гайхаад лаг лаг сонинд том том ах эгч нар ярилцлага өгөөд суух юм. Агаа эгээ! Юм энгийн байх тусмаа амар байдаг юм. Бөөсөнд хутга гэж!

Сэтгэгдэл бичих

    • yag unen
    • 2016-09-14

    yag unen . .jijig biznes ees iim mayagaar tatvar litcenz hun amiin orlogiin alban tatvaraa negtgeed l 1 mur avcchihmaar yum yadargaatai. tailan sanhuu gej guij yavah

    • munguu
    • 2016-09-12

    harin tiishdee. neeh tom tom bodlogo uls tur yarisan zuragtaar garsan ulsuud. neg muu hayaand baigaa gazriinhaa uil ajillagaag tsetsleed ugch chadku baij.Yer ni yaduu urtei uls baij bolno gehdee yadaj hot dotroo neg taiwan ajilaa hiichihdeg bolhiimson. Bur nariin yarival iimerhuu achaalaltai, heruul uruul uur utsaartai gazar baih tusmaa ter ni avilgal heel hahuuliin ur undes bolj ugnu shde.

arrow icon