“Trusted insight for Business Worldwide” ингэж харж байна: Дэлхийн эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засгийн төлөв энэ онд удаашралтай хэвээр, харин ирэх онд бага зэргийн  өсөлттэй байхаар байна. “Trusted insight for Business Worldwide” байгууллагын зөвлөлийн хурлаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт  2,4 хувь, ирэх онд 2,7 хувь байна гэжээ.

Өндөр хөгжилтэй орон болон хөгжиж буй орны эдийн засгийн өсөлтийн түвшин илүү ойртох ба бусад улсын хувьд эдийн засгийн өсөлт нь харьцангуй ялгаатай байна.

Эдийн засаг, бизнесийн төлөв.

АНУ: Эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээр байна.

  • Жилийн хоёрдугаар хагаст эдийн засаг өсч байгаа ч, эхний улирлын бууралтаас шалтгаалан энэ онд АНУ-ын ДНБ-ны өсөлт нь 1,7 хувьд хүрч буурахаар байна.
  • Ажил эрхлэлтийн өсөлт, орон сууцны худалдан авалт нь хэрэглээг дэмжиж байгаа ч цалингийн хурдасгуур илүү хурдан байх тусам орлогын түвшинг хадгалж, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болж, хэрэглээг дэмждэг юм.
  • АНУ-ын эдийн засаг, бүтээмжийн өсөлт удаашралтай байгаагийн нэг шалтгаан болох хөрөнгө оруулалт үр ашиггүй хэвээр байна.
  • Цалингийн түвшин нэмэгдсэн ч бүтээмж буурах зүй тогтол нь ирэх улирлуудад ашиг буурах аюулыг улам нэмнэ.

Европын бүс нутаг: 2016 онд өсөлт удаашралтай хэвээр байна.

  • Европын бүсийн улс төрийн эрсдэл нэмэгдэж байгаа ч богино хугацаандаа эдийн засгийн орчин нь бусад хөгжсөн эдийн засагтай орнуудтай харьцуулахад таатай байхаар төлөвтэй байна.
  • Дотоодын эрэлт, сайжирч буй хөдөлмөрийн зах зээл нь эдийн засгийн идэвхжилтийг дэмжсэн хэвээр байна. Гэхдээ далд эрэлт болон газрын тосны үнийн бууралтын нөлөө багасахаар байна.
  • Хөрөнгө оруулалт болон бүтээмж зарим талаараа сайжрах төлөвтэй ба ирэх арван жилд бий болох өсөлтийг хурдасгах эхлэлийг тавих юм.

Ази-Номхон далайн орнууд: Өсөлт нэмэгдэх магадлал бага байна.

  • Энэ онд Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн улсуудын эдийн засгийн өсөлтийг өмнөх жилтэй харьцуулахад өсөх хадлага бага байна.
  • Энэ онд Хятадын өсөлтийн хувь өмнөх онтой адил буюу 3,8 хувьтай байна.
  • Энэтхэг улс тухайн бүс нутагтаа Хятадын оронд тэргүүлэх өсөлттэй улс болохоор байна. Гэсэн хэдий ч энэ оныг өнгөрсөн  онтой харьцуулвал Энэтхэгийн эдийн засагт өсөлт бараг ажиглагдахгүй байна.

Латин-Америкийн улсууд: Өсөлт саарах уу?

  • Газрын тос болон түүхий эдийн үнийн огцом өсөлт нь Латин Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, Бразилийн бүс нутаг болон томоохон эдийн засагт үүсээд байгаа асуудлыг улам даамжруулах болно.
  • Эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, бүтээмжийн өсөлтийг удирдахын тулд хувийн хэвшлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй юм. Мөн орчин үеийн томоохон бизнест нэгдэг хэрэгтэй.

Сахар орчим, Африкийн улс: Эерэг гэхдээ тодорхойгүй байдал үүснэ.

  • Энэ онд бүс нутгийн түвшинд нийт өсөлт 2,6 хувьтай байгаа үндэс нь өргөн хэрэглээний барааны үнэ урт хугацаагаар буурч, Нигер болон Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт бага байгаатай холбоотой юм.
  • Энэ бүс нутагт дундаас урт хугацаанд эдийн засгийг тэлэх боломж маш их байгаа. Гэсэн хэдий ч улс төрийн болон институцын хязгаарлалт нь тодорхойгүй байдлыг бий болгож байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5557

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%