ГРАФИК: 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөгчид ба хөдөлмөр эрхлэлтийн байдлын өөрчлөлт

Доорх хоёр графикт 2015-2016 оны хичээлийн жилийн хугацаанд их дээд сургууль төгсөгчдийн тоо болон хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлтийг харьцуулан харуулж байна.  2015-2016 оны хичээлийн жилд нийт 35,889 төгсөгчид бүртгэгдсэнээс 85 хувь нь буюу 30,663 нь бакалаврын зэрэгтэй төгссөн.

 

2015 оны 2 дугаар улирлаас 2016 оны 2 дугаар улирлын хооронд хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлт:

Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч 21,090 хүнээр нэмэгдсэн. Энэ нь "ажиллагч" (ажиллах хүчээ нийлүүлж буй) иргэд 13,500 хүнээр буурч, ажилгүй (ажиллах хүчээ нийлүүлэхэд бэлэн буй) иргэд 34,590 хүнээр нэмэгдсэнтэй холбоотой байна. Эдийн засгийн идэвхгүй хүн ам (Хөдөлмөрийн нөхцөл, онцлогоос шалтгаалан тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон хүн ам, хөдөлмөрийн чадвараа зургаан сараас дээш хугацаагаар түр болон бүрэн алдсан иргэн, хөдөлмөрийн насны өдрөөр суралцагч, хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам) 99,023 хүнээр нэмэгдсэн байна. 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%