Улаанбаатарын утааг шийдэхэд НЭГ ТӨӨ л хэрэгтэй #Facebook #Trending #Утаа #Шийдэл

Токиогийн Их Сургуулийн магистрант Luka Ganzorig -ын Улаанбаатар хотын агаарын бохирдол стандарт бус дулаалгатай гэр, байшингаас гардаг тухай, нэг төө дулаалга шийдэл болох тухай трэнд тэмдэглэлийг хүргэж байна.

Огт мэддэггүй хүнээс хагас дутуу мэддэг хүн аюултай.

Агаарын бохирдлын гол шалтгаан нь халаалтын систем биш ээ гэж хэлээд байхад ерөөсөө ойлгохгүй юм аа. Эсвэл мэдсээр байж улсын, ард түмний мөнгийг дэмий үрээд байдаг юм уу? Асуудлын мөн чанараа ойлгох хэрэгтэй байна. Гэр хорооллоос гардаг утааг эко, дэвшилтэт технологийн, эсвэл бүр нано технологийн халаалтын системээр хэзээ ч шийдэж чадахгүй ээ. Чадчих юм шиг санагдаад байвал эндүүрээд байна. Физикийн дулааны хичээлээ сөхөж унш. Байхгүй бол мэргэжлийн хүнээс асуу.

Айн гээд уун гэж бай.

Гэр хорооллын байшингийн хана, шал, суурь, таазны дулаалганы зузаан нь тухайн айлын халаалтын зардалтай шууд хамааралтай байдаг.
Гэр хороололд хүмүүсийн 80% нь өөрсдөө байшингаа барьдаг. Угаасаа Монголчууд гэрээ барьчихдаг улсууд Цайз захаас хэдэн палк, тоосго авчихвал нэг эсвэл хоёр зун ноцолдоод байшингаа бариад орчихдог. Чадахгүй бол хажуу айлын гарын дүйтэй Самбуу ахаас асууна. Эсвэл ярьж тохироод хийлгэнэ. Ингэхдээ бидний "хөөс" гэж яриад байдаг цагаан дулаалганы хөөсөнцрийг (EPS) ихэнх нь хийдэггүй. Хийсэн ч 5см зузаантайгаар ханаа дулаалаад тааз шал хоёроо мартаж орхидог. Зарим нь бүр модны үртэс, үнсээр дулаалсан гээд байж байдаг. Ийм байшин нь өвөл болхоор дотор дулаанаа гадагш нь зүгээр л цацаж байдаг. Тэгээд даархаараа нүүрсээ эсвэл шалны халаалтаа тултал нь нэмнэ. Дулаанаа алдаад байгаа байшинд ямар ч мундаг халаагч авч тавьсан дулаанаа алдаад л байна. Үр дүн гарахгүй. Их иддэг машин уначаад ямар бензин хийвэл бага идэх бол гэж ярихтай адил.

 

Нэг төө! (20см)

Та гэр хорооллын байшинд амьдардаг бол нэг төө гээд цээжлээд авчих. Нэг төөгөөр Улаанбаатар утаагүй болж таны байшин дулаахан болно. Хана, шал, таазаа нэг төө зузаан хөөсөнцрөөр дулаалчихсан байхад таны нүүрсний хэрэглээ 4 дахин, цахилгаан халаагууртай бол 2.5 дахин бага цахилгаан төлнө. Ингэсэн байхад сайн зуухыг бараг 2 өдөртөө 1 л галлана. Гэрийн эсгийг өвөл давхарладаг шигээ л саначих. Ядах юм байхгүй. Заавал цагаан хөөс байх хэрэггүй. Шилэн хөвөн, чулуун хөвөн, шүршдэг хөөс байж болно. Манайхан чулуун хөвөнг нутагтаа хийдэг болчихсон. ("Монгол Базальт" гэдэг компани байсан байх)

Төр, нийслэлд хандаж хэлхэд.
Санаа нь сайхан юм аа. Утаагүй болгох гээд үзэж тараад байгааг нь ойлгож байна аа. Гэхдээ болохгүй байна. Хагас дутуу мэддэг байж мэдэмхийрч гүйгээд байна. "Утаагүй зуух" гэдэг үлгэр яриад улсаас үнийн дүнгийн 90%-ыг нь гаргаж баахан тараасан. Утаатай хэвээрээ л байгаа биздээ. Энэ дулаан хуримтлуулах шинэ төхөөрөмж ч гэсэн олигтой явахгүй. Бүх айл үүнийг аваад тавьсан ч манай цахилгаан станцуудын хүчин чадал хүрэхгүй. Айлын хүүхдүүд гэртээ даардаг л болно.

Оронд нь "Барилгын стандарт" шиг "Улаанбаатар хотын байшингийн стандарт" гээд ч юм уу шинэ журам батлавал бодитой үр дүн гарна. Дулаалгагүй байшинг огт бариулахгүй, дулаалгагүйг нь дулаалах бодлого барих хэрэгтэй. Тэгж их мөнгө тараамаар байвал зуух, пааранд биш дулаалгын материалыг хямдаар нийлүүлэх, эсвэл зээлээр олгох арга хэмжээ авах нь оновчтой.

Бидний улс эв саналыг нэгтгэн
Төр, иргэний хүчийг нийлүүлэн
Нэгэн төөгөөр байшингаа дулаалвал
Арилгаж чадахгүй утаа үгүй бөгөөд
Гэртээ даарах явдал үгүй болж
Өвлийн агаарын жавраас ангижирч
Хүрэх ханиад үгүй болж
Эрүүл агаараар цээж дүүрэн амьсгалж болохыг
Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ.

Ганзоригийн Лувсанжамц. (2016.11.14)

 

 

 

 

 


avatar
    • Max Bent
    • 197.210.226.*

    Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа 2% үеэр Жижиг, зээл их хэмжээний хувьд хязгаарлагдмал. таны бизнесийг санхүүжүүлэх зээлийн Сайн байна уу өргөдөл, бид хувийн зээл санал болгож байна,   дэлхийн хаана ч 30 жилийн төлбөр хугацаанд нэг жилд 2% болох бага маш бага хүүтэйгээр арилжааны болон хувийн зээл. Бид 1000-аас та хүсэлт аль нэг хэмжээгээр хүртэл зээл санал болгож байна, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; [email protected] [email protected] +447087694046

    • ы
    • 202.9.40.*

    өөө ямар ухаантай мэргэн түргэн хүү вэээ

    • Зочин
    • 202.170.71.*

    'Хана, шал, таазаа нэг төө зузаан хөөсөнцрөөр дулаалчихсан байхад таны нүүрсний хэрэглээ 4 дахин, цахилгаан халаагууртай бол 2.5 дахин бага цахилгаан төлнө. Ингэсэн байхад сайн зуухыг бараг 2 өдөртөө 1 л галлана.' гэнэ үү. 2 өдөр шатдаг нүүрс гэж юу байхав дээ үсрээл өглөө хийсэн нүүрс орой гэхэд үнс л болно.

    • MUNGUU
    • 133.237.7.*

    tegeed dulaan chigjsen bair chini zun namriin ulirald chiignii asuudal garah uu. agaariin soliltsoo geed

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3522

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%