Нийтлэл 12 сарын 21, 2016

Бээжинд онц байдал зарлаж үйлдвэр сургуулиудыг түр хаажээ

Бээжин хотод агаарын бохирдол хамгийн өндөр түвшинд хүрч, 21-ний өдрийг хүртэл онц байдал зарласан 5 хоног үргэлжилж байна. Тус хотод сургуулиудыг түр амрааж, 700 үйлдвэрийг үйл ажиллагаагаа түр зогсоох, 1200 хүртэлх үйлдвэрийг зогсоох буюу үйл ажиллагаагаа багасгах, автомашины дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлах, барилга угсралтын ажлуудыг хагас хүчин чадлаар ажиллах гэх мэт онцгой байдлын арга хэмжээнүүд авч байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 24 цагийн хугацаанд 25 байх ёстой Агаарын чанарын индекс  арваннэгдүгээр сард 400 хүрээд байсан агаад ойрын үед 500 давсан өдөр ч тэмдэглэгджээ . 2015 онд хийгдсэн судалгааг үзвэл агаарын бохирдол хурцадсан асуудал болсон тус улсад уг асуудлаас болж жил тутам 1,6 сая хүн, өдөр тутам 4000 хүн нас бардаг байна.

 

Эх сурвалж: Ройторс, Телеграф

arrow icon