Хятад бизнесмэн хэлсэн нь: Монголчууд яагаад Хятадыг боломж гэж харахгүй байна?

Өчигдөр Улаанбаатарт япон компани төлөөлж ажилладаг  хятад бизнесмэнтэй ажлаар уулзах хэрэг гарсан юм.  Голдуу Тоокиотой холбоотой ажил ярилцсан ч мэдээж Монгол, Хятадын тухай санал бодлоо солилцов. Нэг улсад удаан сурсан болохоор тэр үү, ойлголцоход амар байлаа.  Япон соёл их хүчирхэг соёл, нэг ороод гарсан хүмүүс хоорондоо төстэй, “нэг хэлээр” ярьдаг болчихдог санагдаад байдаг.  Тэр Тоокиод төгсөөд нутаг буцаж хэсэг ажиллаж байгаад 2011-2012 онд Монгол моодонд орох үеэр манай улс руу бизнес хийхээр иржээ.  Олон зүйлийн талаар ярилцсанаас санаанд үлдсэн үгийг нь аль болох шууд тэр чигээр нь буулгав.

 “Бид 2 Улаанбаатар Тоокио хоорондын ажил яриад сууж байна. Гэтэл Хятад хамаагүй ойр, хамаагүй том зах зээл шүү дээ. Энэ том зах зээлийн тавхан хувь, тавхан хувьд л ямар нэг салбарын сайн хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэхэд танай улсын орлого, амьжиргааны түвшин эрс өөр болно. Жишээ нь мах байна. Монгол хүн дэлхийд номер нэг амттай, органик мах манайд байна гэж үздэг. Гэтэл энэ чинь таваар болохоос бүтээгдэхүүн биш. Өнөө үед хэрэглэгч гэж хэн бэ, зах зээл гэж юу вэ, хүн амандаа итгэж хийх хүнсний бүтээгдэхүүн гэж юуг хэлээд байна, ойлгох хэрэгтэй санагдах юм. Хамгийн сайн, хамгийн амттай мах байна гэж бодож байгаа бардамнал, сэтгэл ханасан байдлаа хаяхгүй болохоор яаж хөгжүүлэх вэ? Тэрнээс гадна Хятадыг боломж биш дайсан гээд харчихдаг. Хятадад үйлдвэрлэгч, залуучууд зүгээр л хөрш орнуудын зах зээлд боломж юу байна судалж, бодож үзээд түүнийг хийж  нийлүүлдэг. Нөгөө талаас монгол бизнесмэнүүд тиймэрхүү байдлаар сэтгэж ажилладаг болох хэрэгтэй санагддаг. Нэгд, манайх болж байгаа, манайх сайн гэсэн эгогоо хаяж түвшнээ сайжруулах, хоёрт Хятадыг дайсан биш боломж гэж харж илүү сайн мэдэж аваад байгаа боломжоо хөгжүүлбэл маш хурдтай  өөрчлөгдөж байгаа асар том хэрэглэгчийн зах зээл өмнө чинь өргөжсөөр байна.  Би ч энд ирснийх юу хийж чадах нь вэ, туршиж үзээд л явж байна. Монгол Хятадын хооронд янз бүрийн боломж, хамтран ажиллах ирээдүй байгаа гэж итгэдэг...”


avatar
    • Зочин
    • 66.181.184.*

    Tynshyydteigee yamar shygaar yylzaldaj bolox ve. Yzesgelen yarmag oor yu bn

    • chahuud
    • 202.9.41.*

    Монголын төр энэ талаар өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийхгүй байна. Мэдээж Хятад Орос гээд 2 том зах зээл байгаад байдаг. Мах гадагш гаргахад тухайн улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр протокол, эрүүл ахуй, баталгаатай лаборатор гээд маш олон бичиг цаасны ажлаас гадна малын удмын сан гээд том зүйл байдаг. Үүнийг сайн хийж, малын өвчин шүлхий зэрэг энэ бүгдийг шийдээгүй цагт зах зээл байгаад ч юу ч хийж чадахгүй байна даа.

    • Nyamka
    • 27.123.214.*

    Монгол дахь хятадын зах зээлрүү чиглэсэн компани тийм их сонсогдоод байдаггүй байхаа. Хятад өөрөө монголчуудад боломж өгөөд байдаггүй нь 2016.11 сард тавьсан хоригуудаас шууд ойлгогдоно. Үхэр монголчууд чинь тэнэг ч гэсэн алсыг бол хараад л байгаам.

    • Nyamka
    • 27.123.214.*

    Монгол дахь хятадын зах зээлрүү чиглэсэн компани тийм их сонсогдоод байдаггүй байхаа. Хятад өөрөө монголчуудад боломж өгөөд байдаггүй нь 2016.11 сард тавьсан хоригуудаас шууд ойлгогдоно. Үхэр монголчууд чинь тэнэг ч гэсэн алсыг бол хараад л байгаам.

    • Зочин
    • 103.212.117.*

    Hyatad, Oros 2 mash undur tatvartai. Shou yaria l bna daa.

    • tsengel
    • 202.126.91.*

    yun baahan bichgiin aldaa we ene yrn ni mongol hun ingej bichsen uu ene medeelel neg l ergelzeetei bolchloo

    • No
    • 202.21.106.*

    Ted bidend urgelj haalt daramt uchrulsaar BH bolno, gaalin tatvar matvar geed l odoo ch terigee harulj bnshdee

    • asdf
    • 182.160.36.*

    Хараад явж байгаа хүмүүс бий биз :-)

    • mongol
    • 202.179.25.*

    Hutsaa omhii hujaa min

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%