Төсвийн үр ашиггүй зарцуулалт: Сонгуульд суурилсан зардлууд-1

Аливаа өрх өөрийн орлогоос үүсгэсэн хуримтлалаас ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтуудаа хуваарилдаг. Орлогоос нарийн тооцох зардлууд бол тогтмол зардал байх ба зайлшгүй хийгдэх урт хугацааны хөрөнгө оруулалтын зардлыг зээл дээр суурилдаг. Чингэхдээ зээлийн эргэн төлөлтийн нарийвчлан тооцох бөгөөд орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх гарцыг үндэслэл, судалгаатай тооцож хэрэгжүүлэх шаардлагатай.

Манай улсын төсөв мөн Монгол хэмээх нэгэн айлын өрхийн төсөв. Харамсалтай нь ард иргэд төрд хамааралтай бүх зүйлд хэнийх ч биш мэт сэтгэлээр хяналтгүй хандсаны улмаас Монгол Улсын төсөв Засгийн эрх мэдэлд гарах улс төрийн нам, хүчин, бүлгийн хөлжих хэрэгсэл болоод сүүлийн 20 жилийг үджээ.

Хамгийн сүүлчийн жишээнээс дурдахад улс орны эдийн засгийг хөгжүүлэх эн тэргүүний зорилтын дагуу Шинэ нисэх онгоцны буудал барих төсөл хэрэгжээд байна. 

Монгол Улсад ирэх, дайран өнгөрөх зочид, гийчид, хөрөнгө оруулагчдын урсцыг нэмэгдүүлэхэд олон улсын нислэг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зайлшгүй асуудал мөн хэдий ч өөрийн менежментийн голдирол оо олсон, одоогийн байгаа Буян-Ухаа дахь Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тэлсэн өргөтгөлийг бага төсвөөр хийх бүрэн бололцоо байсан.

Хэрэв шинэ онгоцны буудал барих нэн шаардлагатай гэж үзсэн бол өөрийн удирдан зохион байгуулах чадавх, багтаамж дээр суурилсан тооцоогоор менежментийн болон урсгал зардлаа нөхөхүйц хүчин чадалтай шинэ онгоцны буудлын төсөл боловсруулахын оронд Хөшигтийн хөндийд ирээдүйд ашиглалтын зардлыг нь нөхөж дийлэх эсэх нь эргэлзээтэй онгоцны буудлын ажлыг Японы JICA-ийн хөнгөлөлттэй зээлээр Солонгосын "Самсунг" корпорацаар бариулах болсон нь үнэндээ ойлгомжгүй зүйл.

Гүржийн нийслэл Тбилисид 2006 оноос Европын банкны бүрэн санхүүжилтээр жилд 2,8 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай, нийт 25000 м.кв шинэ нисэх онгоцны буудлыг нийт 77 сая ам. долларын төсөвтэй гүйцэтгэсэн бөгөөд Европын банкнаас манайд яг үүнтэй ижил нөхцөлтэй санхүүжилтийн зээлийг санал болгосон байдаг. Энэхүү төслийн хүчин чадал манайх шиг цомхон төсөвтэй улс оронд зээлийн эргэн төлөлтийн нөхцөл төдийлөн хүнд дарамт болохооргүй байсан бөгөөд хамгийн гол нь Шинэ нисэх онгоцны буудлын менежментийг бүхэлд нь манай талд шилжүүлэх давуу талтай байсан юм. Гэтэл JICA-ийн санхүүжилтээр гүйцэтгэж буй шинэ нисэх онгоцны төслийн нийт үнийн дүн нийт 400 сая ам.доллартай тэнцэх иен байх бөгөөд хөнгөлөлттэй гэгдэж буй зээлийг бид 30-аад жилийн хугацаанд төлөх болж байгаа юм. Япон Улс сүүлийн жилүүдэд "Абекономикс" гэсэн шинэ тодорхойлолттойгоор эдийн засгийн хөгжлөө төлөвлөж байгаа. Энэ нь дотоодын эдийн засгаа тэлэх боломжгүй болсон Япон Улс гадагшаа хөгжүүлж болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, өөрийн хөрөнгөөр зээл олгох боловч нийт төслийн үнийн 60 болон түүнээс дээш хувь Японы компаниудаар гүйцэтгэгдсэн байх гэсэн нөхцөлтэй. Нэг ёсондоо 400 сая ам. долларын зээлийн 60 орчим хувь Японы компаниудад олгогдож, харин зээлийн төлөлтийг Монголын ард түмэн гүйцэтгэнэ гэсэн үг юм.

Хэдийгээр төслийн хувьд асар ач холбогдолтой, үлэмж хэмжээний том төсөл мэт боловч эдийн засгийн үр өгөөж нь Монгол Улсад бус харин төсөлд оролцогч бусад бүх талуудад хүрэх ийм тооцооллын эрсдэлийг зөвхөн бид ч төдийгүй үр хүүхэд, ач гучдаа үүрүүлэх болж байна уу?

Үүний нэгэн адил Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр буюу найман хувийн моргэйжийн зээл олгох хөтөлбөр юм. Хэдийгээр орон сууцжуулах хөтөлбөр ард түмэнд нэн шаардлагатай нь үнэн боловч Засгийн газрын Бондын эргэн төлөлтийн бодит тооцоогүй, ялангуяа Бондын хүүгээсээ ч бага хүүгээр банкнуудад моргэйжийн зээлийн цутгалт хийж буй нь санаатай хорлон сүйтгэх гэмт хэрэгтэй дүйцэхүйц. Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед инфляцын төвшин 13,0  хувь байхад зээлийн хүү 6 хувь байх нь үүнээс үүсэх зөрүү алдагдлыг төсвөөс нөхөх нөхцөл үүсгэхээс гадна шинэ барилгын зах зээлийн үнийг хөөрөгдөж, валютын хомстол үүсгэснийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Гэнэт хиймлээр үүсгэсэн эрэлт нийлүүлэлтийн зах зээлд түүхий эдийн бараа бүтээгдэхүүнээс эхлүүлэн бүх төрлийн барааны хомстол үүсгэж, инфляцын төвшин улам эрчимтэйгээр өссөн. Эцэстээ барилгын зах зээл хиймэл орчинд дулдуйдан зах зээлийн бодит горимоос гажсаны үр дагавраар тус зах зээлд тоглогч компаниудын ихэнх нь хүнд байдалд орж банкны салбаруудаа араасаа чангааж, санхүүгийн зах зээлийг эрсдэлд оруулах эх үүсвэрийг тавилаа.

Өнгөрсөн оны 11 сарын байдлаар ипотект 817.7 тэрбумын зээл олгосноос 0,5 хувь нь найдваргүй зээлд тооцогдож, банкнууд эргэлтгүй, үнэлгээгүй барьцааны хөрөнгөтэй хоцрох дүр зураг нэмэгдэх эрсдэл байсаар байна.

Нөгөөтээгүүр найдвартай зээл төлөгчид буюу хэт халсан барилын зах зээлээс бүтээгдэхүүн худалдан авагчдын ихэнх нь орон сууц нэн шаардлагатай байсан сегмент нь бус инфляцын хэт хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авалт хийсэн хүмүүс байдаг ба үүнээс үүдэн ашиглалтгүй, хоосон орон сууцны тоо ихсэж улсын дэд бүтцийн алдагдлыг үлэмж ихээр нэмэгдүүлсээр байна. Манайх шиг эрчим хүч, дулааны хангамж хүрэлцээгүй орны нөхцөлд тухайн орон сууц, үл хөдлөх хөрөнгө ашиглалттай эсэхээс үл хамааран нэгдсэн системээр ажилдаг дулааны болон эрчим хүчний хангамжийн алдагдлын зөрүүг дахиад л улсын төсвөөс нөхсөөр байгаа билээ.

Гэх мэтчилэн зөвхөн ард иргэдэд таалагдах зорилготой хэрэгжүүлсэн, төсвөөс асгарч буй үр өгөөжгүй бүү хэл хэт алдагдалтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн засаж алдагдлыг зогсоох нь тодорхойгүй хэвээр.

Оюутны 70, Нүүрс хөтөлбөр, Алдарт эхийн, шинэ төрсөн хүүхдийн гэхчлэн хавтгайрсан халамжийн хөтөлбөрүүдийн зардал ард иргэдийн нуруун дээр, нэн ялангуяа хувийн хэвшлийнхэнд хүнд дарамт хэвээр болсоор л байна.Бид бэлэн мөнгө тараах “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэх мэтчилэн популист халамжийн хөтөлбөрүүдийн эхний үр дагаврыг биеэр амссан, үүссэн үр дагаврыг нь арилгаж чадаагүй байгаа хэр нь ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа нь үүнээс илхнээ харагдаж байгаа юм.

 

Бид энэ маягаар улс төрчдөөс бэлэн амьдрал хүссэн хэвээр байх аваас ирэх сонгуульд санал авахад суурилсан төсвийн зарцуулалт энэ мэтээр хөвөрсөөр, үүрэг ачаа, дарамт нь бидэнд хэд дахин хүндэрч ирэх нь дамжиггүй. Баялаг үйлдвэрлэх хүчин чадал, түүнийг үйлдвэрлэгч хүчин зүйлийн тоог нэмэгдүүлээгүй цагт эрх баригчдаас ажил хийлгүйгээр аз жаргалтай амьдрах тухай үлгэрийг ард олон минь ахиж бүү хүсээсэй.


avatar
    • Уншигч
    • 122.149.217.*

    Сонирхолтой сэдэв хөндсөнд баярлалаа. Онгоцны нисэх буудлын төслийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамнаас уу, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг үзсэн үү, онгоцны буудал шинээр барих, өргөтгөх хувилбарын судалгааг яамнаас нь асууж, тодруулсан уу. Ер нь ямар эх сурвалжийг ашигласан бэ?

    • unga
    • 91.66.34.*

    yer n ene manai ulsad bolj bui asuudluud bol onoliin bus ediin zasgiin unaltuud...ene bol zugeer yum medehgui humuusiin sanaandgui hiisen aldaa bus SANAATAI ZORIUDAAR hiij baigaa zuil gedgiig olj harahgui baigaa humuusiig gaihaj bna... harahiig husehgui bgaamuu esvel hashirdaggui yumuu kkk emegtei hun turj hashirdaggui, er hun shartaj hashirdaggui gedeg shig nemeed mongolchuud goshgirch hashirdaggui geh uu....asuudliin ul undes iim baihad hichneen eniig goy saihan infograph bolgoj tailbarlaad yahav dee... ene hunii hiisniig uguisgej baigaan bish gehdee ingelee geed salhinii esreg hashgirsantai l adil yum daa

    • unga
    • 91.66.34.*

    naadhiig chin deer doorgui yariad l bugd l medeed l baigaa shdee...asuudliiin gol undes n yerdoo yalzarsan erh barigchid, tednii yavuulj bui sanaatai buruu bodlogod l baigaa yum...tednees salahgui ene heveer baival hun bur ene baitugai heden huudas yum bichiheer l bolj bna daa

    • Зочин
    • 202.131.228.*

    4 тэрбум төгрөг гэвэл 100 сая-н үнэтэй 40 байрны зээл найдваргүйд тооцогдож байна. Харин 50 саяын зээл авсан гэж бодвол 100 байрны зээл найдваргүйд тооцогджээ.

    • Зочин
    • 202.179.20.*

    засс

  • энэ чинь харин амар юм биш үү бүгдийг нэг дороос дажгүй сайт байна таалагдлаа амжилт

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%