Нийтлэл 04 сарын 21, 2017

ИЙМ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ БАЙНА: Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар юуг өөрчилсөн бэ?

2002 онд шинэчлэн батлагдаж өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Прокурорын тухай хууль нь 53 зүйлтэй бол шинэчилсэн найруулгын төслөөр 69 зүйлтэй болсон. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж байгаа хуулийн нийгмийн халамжаас бусад зүйл, заалт бүхий 80 орчим хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байна. Шинэчилсэн найруулгын төсөлд прокурорын үйл ажиллагааг зарчимаас нь эхлэн өөрчилж байгаа буюу нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан зохицуулалт, прокурорын оролцох үйл ажиллагаа, хяналт тавих арга, хэлбэрийг тодорхой тусгаж өгчээ.

 

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс онцлох зүйл, заалтууд: 

  • Прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох
  • Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах
  • Прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан
  • Прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах
  • Бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох
  • Прокурорын үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог зохицуулах
  • Байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

Хэн юу гэж хэлэв?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  Хуулийг шинэчлэн сайжруулж болох боловч гол асуудал нь хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хуульдаа биш хүндээ байгааг анхаарах шаардлагатай. 

 

УИХ-ын гишүүн Х.НямбаатарПрокурорын эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тодорхой зааж өгч байгаа бөгөөд хэлэлцүүлгийн явцад дээрх хуулийн төслүүдийн уялдаа холбоог хангах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ш.РаднаасэдПрокурор үйл ажиллагаагаа явуулахдаа аливаа нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан ажиллах талаарх зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллах шаардлагатай. 

 

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хүргэж байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon