Нийтлэл 06 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: ‘АPPLE’-ИЙН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Жил бүр Аpple компаниас зохион байгуулдаг Аpple Worldwide Developers Conference болж байна. Энэ үеэр Apple шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцууллаа. Үүнд: шинэ iOS11 үйлдлийн систем, 349 ам.долларын үнэтэй HomePod дуу өсгөгч, шинэ iMac Pro компьютер, iPad Pro зэргийг танилцуулсан байна.

Шинэ iOS11 үйлдлийн систем нь төлбөр төлөх шинэ функц, шинэчлэгдсэн Siri, шинэчлэгдсэн функцтэй меню зэрэг маш олон шинэ функц, үйлчилгээнүүдийг багтаажээ. Шинэ iMac Pro нь өмнөх загваруудаас 10 дахин хурдан интернет сүлжээтэй, илүү сайн график дүрслэлтэй, 18 Core Processor зэрэг олон онцлог, давуу талтай байх аж. Үнийн хувьд 4,999 ам.доллараас эхлэн энэ жилийн 12-р сараас худалдаанд гарах аж.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #wwdc2017 гэсэн хаштагтай жиргэж байна. “WWDC2017”-гийн бүтэн видео танилцуулгыг эндээс үзнэ үү.

Apple компаний CEO Tim Cook үйл ажиллагаа удахгүй эхлэх гэж буйг зарлан жиргэжээ.

Marques Brownlee шинэ iMac Pro компьютерийн зургийг үзүүлж байна.

Jessica Cheung шинэ App Store хэрхэн өөрчлөгдсныг жиргэжээ.

Jeremy Kaplan Apple Pay хэмээх шинэ функцийг тайлбарлалаа “Шинэ iOS11 системд Apple Pay ашиглан хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлэх боломжтой. Маш ухаалаг функц.” гэжээ.

TechCrunch дээрх шинэ функцийн талаар “Хэрвээ хэн нэгэн тань руу ’20 долларын өрөө өгөөч’ гэж мессеж илгээвэл таны товчлуурын самбарт Apple Pay товч гарч ирэн төлбөр төлөхөд бэлтгэнэ.” гэв.

Hashtech “Шинэ iOS11 системд Siri орчуулга хийх болно.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon