Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн нэгдсэн өргөдөл

Гадаадад амьдарч буй Монголчууд иргэний эрхээ эдлэн нэгдсэн өргөдөл бичив. 

2017 оны 6 дугаар сарын байдлаар Монгол улс 3.1. сая хүн амтай байна. Гэхдээ, 100,000 гаруй Монголчууд гадаадад ажиллаж, амьдарч, боловсролч байгаа билээ. Сүүлийн хэдэн жилүүдэд улс төр, нийгэм, хууль хяналтын байгууллагуудын хүрээнд өрнөж буй олон асуудал гадаадад амьдарч буй Монголчуудын дургүйцэлийг ихээр хүргэж байгаа нь иргэдийн дунд өрнөж буй ярианаас харагдаж байна. Ноён уул, Таван Толгой, Оюу Толгой, Байгал ойрчин хамгаалах, агаарын бохирдол, нийслэл хотыг цэвэрхэн байлгах гээд л олон асуудал бидний сэтгэлийг зовоож байна. Улс төржсөн улс төрд хэн нь ажлаа хийж, хэн нь худлаа ярьдаг л тодорхой болж байна. Нүдэнд илт, чихэнд сонортой олон зүйлийг эсэргүүцэж гадаадад байгаа Монголчууд маань зүгээр суугаагүй. Ноён Уулыг хамгаалах иргэний нэгдэл АНУ байтугай Европын олон хотуудад тайван бослого хийж байсан нь саяхан. АНУ-ын Нюү Ёорк хотноо залуус нэгдэж, өвлийн хүүтэнд Цэвэр агаар, агаарын бохирдлоын талаар арга хэмжээ авхыг шаардаж өвлийн хүүтэнд гадаа зогсож л байсан. Ингээд үзэхээр, гадаадад байгаа Монголчууд маань эх оронд нь юу болж байгаа, юу нь болохгүй байгааг тунгаах, санаа зовох, шаардлага тавих нь иргэний чухал үүрэг гэдгийг ойлгож байгаа.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн засаг барьсан 4-н жилийн хугацаанд гадаадад байгаа Монголчуудад сайн нөлөө үзүүлэх нэг ч зүйл хийсэнгүй гэсэн шүүмжлэл ч яригдаж байна. Яарч дугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг яаран шийдсэн, Төвийг сахих бодлого, улс орныхоо газар дор хорт бодис булхаас өөр шийдвэр гаргах хүн байна уу гэхэд иргэд эргэлзэж, түтгэлзэж байна. Тиймээс ч дөрвөн жилд 1 удаа болдог Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадад амьдарч буй Монголчууд маань анхааралтай ажиж байгаа нь иргэний үүргээ биелүүлж байгаан нэгэн хэсэг.

Ерөнхийлөгчийн cонгуульд өрсөлдөж буй М. Энхболд, X. Баттулга болон С. Ганбаатарын тухай хэвлэл мэдээллээр есөн шидийн л зүйл уншиж, сонсож байна. Гэхдээ хамгийн ноцтой, анхаарал татсан, хариуцлага шаардаж буй асуудал бол “60тэрбум” гэх бичлэг байлаа. Энэхүү бичлэгийг үзэж харсан Монголчууд маань, шудрага, үнэн, бодит шүүх хяналтын хариу хүссэн боловч, сэтгэлд хүрэх бодит хариу авсангүй. Бүхэл бүтэн 90 минутын харилцан ярьсан, ийм нарийн бичлэгийг эвлүүлэх боломжгүй гэж Лос Анжелас хотод кино, урлаг, продактингаар суралцаж буй залуус хэлж байна. Монгол улсын шүүх ханалтын байгууллага эвлүүлэг гэж хэлсэнд гадаадад байгаа Монголчуудын эгүүцэл, дургүйцэл, их гомдолыг илэрхийлж байна. Ерөнхийлөгчид өрсөлдөж буй М. Энхболд энэ талаар тууштай өөрийн байр сууриа илэрхийлж чадаагүйгээс гадна, иргэдийн итгэлийг олж авч чадсангүй. НИТX-ын дарга Ц.Сандуйн хэлж байгаа үг, сэтгэлгээг иргэд ихээр шүүмжилж, залуу хүн гэхэд яагаад ийм бохир зүйлс ярьж байгаад үнэхээр харамсаж байна. Тиймээс, 6 дугаар сарын 8-ны өдөр гадаадад ажиллаж амьдарч боловсорч буй Монгол улсын иргэд нэгдсэн өргөдөлд гарын үcэг зуран эсэргүүцэлээ илэрхийлж байна. АНУ, Солонгос, Герман, Их Бритайн, Энэтхэг, Австри, Итали, Швед, Нидерланд, Тайван, Австрали дахь Монголчууд доорх шаардлагыг дэмжин нэгдсэн өргөдөлд гарын үсэг зурсан билээ. Нэгдсэн өргөдөлд гарын үсэг зурсан иргэд хариуцлага, бодит үнэнг шаардаж доорх шаардлагуудыг тулгаж байна.Ирэх 7 хоногт, Гадаад хэргийн сайд, Ц. Мөнх-Оргил АНУ-д айлчлал хийнэ. Энэ үеэр Элчин сайдын яамаар дамжуулж өргөдлийг өгөх болно.

МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, ЕРӨНХИЙ КОНСУЛ БОЛОН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ц. МӨНХ-ОРГИЛ ТА БҮХЭНД 

2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн нэгдсэн өргөдөл

Монгол улсын төрийн тогтвортой байдал, улс төр, нийгмийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлж буй авилга, хээл хахууль, шүүх хяналтын байгууллагуудын шударга бус байдлыг тэвчихийн аргагүй болж байгаа нь нийгэмд илт тод харагдаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч, боловсорч буй 100,000-д гаруй Монголчууд бид буцаж очиx эх оронтой хүмүүс, тиймд ч өнөөдөр Монголд өрнөж буй олон жигшүүртэй, бохир үйл явдлуудтай хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлэх нь иргэний үүрэг гэж итгэж байна. Тиймээс доорх шаардлагуудыг тавьж байна.

  1. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй, УИX-ын дарга, М. Энхболдыг “60 тэрбум” гэх алдагдсан бичлэгийн талаар тайлбарыг сонгуулийн мэтгэлцээнээс өмнө хийхийг шаардаж байна.
  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга, Ц. Сандуйг нэн даруй “60 тэрбум” гэх алдагдсан бичлэгийн талаар өөрийн байр суурь, тайлбар хийхийг шаардаж байна.
  1. Энэ асуудлыг шүүж, хянаж байгаа хууль хяналтын байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл хэрхэн бодит, үнэн болохыг иргэний нийгмийн байгууллага болон, УИX-ын гишүүдээс бүрэлдсэн ажлын хэсэг нэн даруй байгуулах. 
  1. Үүдээд байгаа баримтыг няцаах бодит, бүтэн, баримт иргэдэд үзүүлэн, иргэний нийгмийн байгууллага болон УИX-ын гишүүдээс бүрэлдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сонсох.

     4.1. Иргэний нийгмийн байгууллага болон УИX-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн ажил, дүгнэлтийг иргэд бид өөрсдөө хянах.

Өргөдөл гаргасан Монгол улсын иргэд,

Л. Болор

Цуглуулж буй гарын үсгийг Гадаадад амьдарч буй Монгол иргэдийн нэгдсэн өргөдөл линкээс харна уу. 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%