Нийтлэл 06 сарын 27, 2017

Чагтлагдсан сэдэв: ХАРРИ ПОТТЭР 20 НАС ХҮРЛЭЭ

Харри Поттэрийн адал явдлын тухай зохиол "мэндэлсний" 20 жилийн ой тохиож байна. Зохиолч Жоанна Роулинг 1990 онд зохиолынхоо сэдлээ олж, 1997 онд долоон цуврал зохиолын нэгдүгээр хэсэг нь хэвлэгдсэн байдаг. Анхны цуврал хэвлэгдсэнээс дөрвөн жилийн дараа буюу 2001 онд анхны бүрэн хэмжээний киног Warner Bros., компани хийжээ. Ингээд 2011 он хүртэл нийт найман цуврал кино гаргасан байна. Одоогоор зохиолч Жоанна Роулинг 2012 онд байгуулсан Pottermore дижитал компаниа удирдахын хамт Харри Поттэрийн ид шидийн ертөнцийн тухай шинэ зохиол дээрээ ажиллаж байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #HarryPotter20, #HarryPotter20thAnniversary гэсэн хаштагтай жиргэж байна.

Харри Поттэрийн зохиолч J.K. Rowling “Өнөөдрөөс 20 жилийн өмнө миний ганцаардмал амьдрал бусдад нээлттэй болсон. Үнэхээр гайхалтай байлаа. Та бүхэнд баярлалаа.” гэжээ.

The Bright Group Харри Поттэрийн 20 жилийн ойд зориулж хүүхэлдэйн зураг жиргэжээ.

FP Distillery Харри Поттэрийн 20 жилийн ойд баяр хүргэж байна.

Dream fulfilled Харри Поттэрийн киноны гол дүрүүдийн зургийг жиргэжээ.

Harry Potter Film Твиттер энэ өдөрт зориулж шинэ эможи гаргав.

Harry Potter киноны Фэйсбүүк хуудас баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon