Нийтлэл 06 сарын 29, 2017

Хүүхэд бүрийн инээд цалгисан “KFC- ТЭВРЭЛТИЙН ӨДӨР” зохиогдлоо

Бусдад хайраа мэдрүүлэх хамгийн сайхан аргуудын нэг нь тэврэлт юм. Бидний сайн мэдэх KFC брэнд, Улаанбаатар Ротаракт клуб хамтран асрамжийн газрын болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хайрыг түгээж, тэдэнтэй нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэ удаагийн "Тэврэлтийн өдөр" зургаадугаар сарын 25-ны өдөр KFC Бизнес плаза салбарт болж, Баянгол дүүргийн 17-р хорооны эмзэг бүлгийн хүүхдүүд оролцлоо.  Хүүхдүүд нь сургамжит хичээлүүдэд суун, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож, дуу хуур, инээд баясалтай нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.

 

Дэлхийд алдартай KFC сүлжээ рестораны хамт олны зүгээс эх орны ирээдүй болсон бяцхан иргэддээ зориулан “Тэврэлтийн өдөр”-ийг сар бүр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд бүрд KFC брэндийн гарын бэлэг өгдөг уламжлалтай билээ. 

Бяцхан үрсээ шалтгаангүй баярлуулцгаая.

Сэтгэгдэл бичих

arrow icon