Чагтлагдсан сэдэв: ХОББИ ЛОББИГИЙН ХЭРЭГ

АНУ-ын ахуйн хэрэглээний бараа зардаг Хобби Лобби сүлжээ дэлгүүр хууль бусаар худалдаж авсан эртний Месопотамийн соёлын эд зүйлс зарж байжээ. Энэ хэргийн талаар иргэд Нью Иорк хотын шүүхэд хандсаны дагуу Холбооны шүүгч гурван сая ам.доллараар Хобби Лобби компанийг торгохоор болжээ. Хууль бус худалдаанд нийт 12 орчим сая ам.доллараар үнэлэгдэх олон тооны эртний Шумерын бичвэр, шавар чулуу худалдаалагджээ.

Хобби Лобби компани 2010 оны 12-р сард 1,6 сая ам.доллараар 5,500 орчим соёлын эд зүйлсийг худалдаж авсан байна. Эдгээр соёлын эд зүйлсийг АНУ-руу хоёр хуваан илгээхээр болж эхний хэсгийг Арабын Нэгдсэн Эмират улс дахь наймаачид АНУ-ын Оклахома хотын гурван тусдаа хаягтай байгууллагууд руу илгээжээ. Дараа нь 2011 оны есдүгээр сард Израйлын наймаачид хоёр дахь хэсгийг илгээжээ.

Хобби Лобби компани соёлын эд зүйлсийг авах талаар судалж байх үед буюу 2010 оны 10-р сард соёлын эд зүйлсийн хуулийн мэргэжилтэн зохих хуулинд нийцүүлэн худалдаж авахыг сануулж байсан ч  түүний сануулгыг харгалзаж үзээгүй аж. Хобби Лобби компаний Ерөнхийлөгч Стив Грин хууль бус наймаанд манай байгууллага “илүү хянуур ажиллах” ёстой байсан гэж мэдэгджээ.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #HobbyLobby гэсэн хаштагтай жиргэж байна.

Stefan Хобби Лобби сүлжээ дэлгүүрийн вэб сайтад эртний Шумерын бичээсийг зарж байсан зургийг жиргэжээ.

Sam Biddle “Хобби Лобби Исламын улсыг санхүүжүүлсэн явдал нь өнөө үеийн хамгийн гайхалтай түүх байх болно.” гэжээ.

Shauna “Хобби Лоббигийн ‘хүчирхэг Христийн итгэл үнэмшил’ нь ажилчдаа жирэмслэлтээс хамгаалахад мөнгө зарцуулахыг зөвшөөрдөггүй. Харин Иракыг дээрэмдэж, Исламын улсыг санхүүжүүлэхийг зөвшөөрч байна.” гэв.

Ted Lieu “Хобби Лоббигийн хэрэг илэрсэн нь кармаг бодит болохыг мөн Бурхан хошигнох мэдрэмжтэйг баталж байна.” гэжээ.

Joaquin Castro “Хобби Лоббигийн хууль бус наймаанд тусалсан Арабын Нэгдсэн Эмират улс болон Израйлын ‘наймаачид’-ыг 10 жилийн турш АНУ-д нэвтрэх, АНУ-д бизнес эрхлэхийг хориглох хэрэгтэй.” хэмээн жиргэжээ.

Noah Rothman “Исламын улс Баруунд эртний соёлын эд зүйлс зарж мөнгө олох зорилготой байгууллагатай юм байна.” гэжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4216

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%