Чагтлагдсан сэдэв: АНУ-ЫН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт нийт 422 гишүүн оролцож 419 гишүүн дэмжсэн бөгөөд дараа нь Сенат буюу Дээд танхим энэ хуулийг хэлэлцэх ёстой. Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхим болон Сенатын төлөөлөгчид ОХУ, Ираны эсрэг хориг арга хэмжээ авах асуудлаар тохиролцсон учраас уг хуулийн төслийг Сенат ямар нэг ноцтой саадгүй батлана гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Цаашлаад хуулийн төсөл батлагдвал Америкийн Конгресс Трампын Засгийн газрын гадаад бодлогод илүү их нөлөөтэй болох нөхцөл байдал бүрдэх юм.

Хуулийн төсөлд ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэх хориг арга хэмжээний олон заалтууд тусчээ. Хуулийн төсөл дэх ОХУ-д холбогдолтой заалтууд Иран, Хойд Солонгосын эсрэг заалттай харьцуулахад илүү өргөн хүрээний асуудлыг хамарсан нь Америкчуудын анхаарлыг татаад байна. Үүнд кибер аюулгүй байдал, Оросын газрын тосны олборлолтын төсөл, Оросын санхүүгийн институтиуд, Оросын зүгээс Сирид зэвсэг нийлүүлж буй зэрэг олон асуудлууд багтсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долдугаар сарын долоонд “ИХ 20”-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ “Хориг арга хэмжээний талаар ярилцаагүй” гээд “Украйн, Сирийн асуудал шийдэгдэх хүртэл ямар нэг хориг арга хэмжээ авахгүй” гэж мэдэгдэж байсан. Хэрвээ хуулийн төсөл батлагдаж Трампын Засгийн газар уг хуулийн төслийг хэрэгжүүлэхээр болвол Трампын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ОХУ-тай харилцаагаа сайжруулах оролдлогууд талаар болох аюултай юм.

Жиргээчид энэ хориг арга хэмжээний тухай #SanctionBill гэсэн хаштагтай жиргэж байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Paul Ryan хориг арга хэмжээний хуулийн төслийг баталсныг мэдэгдэн жиргэжээ. Тэрээр уг хуулийн төсөл бол түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээний төслүүдийн нэг” гэж мэдэгджээ.

Америкийн улс төр судлаач Ian Bremmer “Трамп юу гэж хүсэхээс үл хамааран Клитоны үед Путин ба АНУ хоорондын харилцаа илүү дээр байх байв.” гэв.

Дэлхийн шатрын аварга Garry Kasparov “Энэ үйл явдал Америкийн системийн тэсвэртэй байдлыг харуулж байна. Трамп Путины сүүлчийн хамгаалагч болж хувирах болно.” гэжээ.

Adam Wollner “Одоо хуулийн төсөл Сенат руу очих болно. Тэнд Хойд Солонгосын асуудлаарх зарим зөрөлдөөн шийдэгдэж магадгүй. Өнгөрсөн сард Сенат Орос/Ираны хоригийг 98-2 гэсэн харьцаатай саналаар дэмжсэн.” хэмээн жиргэжээ.

Andrea Mitchell “Төлөөлөгчдийн танхим Трамптай сөргөлдөн Орос/Иран/Хойд Солонгост хориг арга хэмжээ авах хуулийн төслийг хориг тавих боломжгүй хувилбараар буюу 419-3 гэсэн харьцаатай саналаар дэмжлээ.” гэжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%