Нийтлэл 08 сарын 04, 2017

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад 5 жил 1 сарын хорих ял оноолоо

МАХН-аас Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад авилга авсан хэрэгт баривчлагдан шалгагдаж байсан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх авч үзэж, шийдвэрээ гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн Г.Шийлэгдамбад 5 жил 1 сарын хорих ял оноож, түүнд авилга өгсөн гэх О.Даваасүрэнг 1.6 жилийн ял, Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, “Метро нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Уг компани тухайн үед Эрүүл мэндийн яамны төслийг хэрэгжүүлэх шалгаруулалтад материалаа ирүүлээгүй хэрнээ шалгарсан байна.  

Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр болох хүртэл хойшилсоор наймдугаар сарын хоёрны өдөр эхлэн өчигдөр орой шүүхийн шийдвэр гарсан байна.

Г.Шийлэгдамба нь 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан ба Австрали  улсын  "Melbourne" хот дахь  "Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалжээ. 

Г.Шийлэгдамба 2015 оны 11-р сард Эрүүл мэндийн сайд байхдаа ажлын өрөөндөө 500 орчим сая төгрөгийн авилга авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр саатуулж баривчилсан байдаг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүхийн шийдвэрийн талаар өөрийн жиргээндээ "Сайдын төлбөрөө төлөх гэж яваад алдав. Н.Э дарга баярлаж байгаа биз" хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon