Нийтлэл 08 сарын 08, 2017

С.Баяр наадмын дараа элчингээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга албан ажлаа хүлээж авсны дараа бараг тушаал номер нэгээр М.Энхсайхан ба С.Баяр нарыг эгүүлэн татах албан бичиг гаргасан нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх, төрийн байгууллага хоорондын дотоод хэргийн харилцааны маргаан болж хувираад байсан.

Харин  УИХ, Ерөнхийлөгчийн албадыг маргаж суух хойгуур баттай эх сурвалжаас авсан мэдээллээр уг албан бичгийг гарсны дараахан С.Баяр элчингээс чөлөөлөгдөх хүсэлтээ   Гадаад Харилцааны сайдад өргөн барьжээ.

Элчин сайд нарыг  УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын зөвшилцлөөр томилдог ч төрийн 3 гол инстүүцийн нэг нь уг зөвшилцлөөс татгалзсан тул албан ёсоор чөлөөлж өгнө үү гэх утга бүхий уг хүсэлтийг гадаад хэргийн сайд эзгүй зэрэг шалтгаанаар түдгэлзүүлээд байсан ажээ. 

Чөлөөлөгдөх хүсэлтийг өргөн барьснаас хойш шийдэлгүй удсан шалтгаан ба цаашид хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon