'Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар-2017' марафон гүйлт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж болох цөөн бөгөөд чухал гол үйл ажиллагааны нэг “Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар 2017” марафон гүйлт ирэх сарын 9-ны Бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан хандив, орлого нь бусдад итгэл найдвар түгээн, үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, улмаар тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломж бүрдүүлэх зорилготой юм. Та гүйлтэнд оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил тэгш боломжоор хангагдаг ажиллаж амьдрах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Гүйлтэнд аль болох олон хүн оролцсоноор олон нийтийн анхаарлын төвд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг оруулж, бусдын амьдралд том өөрчлөлтийг бий болгох хүчтэй билээ. “Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар” гүйлтийг 2015 оноос хойш Улаанбаатар хотод зохион байгуулж ирсэн ба марафонд давхардсан тоогоор нийт 600 гаруй хүн гүйж, 650 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд оролцож, 30 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж оролцжээ. “Марафон аялал”, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг спортоор нийгэмшүүлэх “Ахиллис Монгол клуб”, тусгай сургууль дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйлтээр нийгэмшүүлж, өөртөө итгэх итгэл бий болгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Ахиллис Хүүхэд”, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийн дэмжих бүлгийн “Даван туулагч”, цаашдаа энэхүү нөлөөлийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулан хамрах хүрээг өргэжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Дашрамд энэхүү арга хэмжээний үйл ажиллагааны зардлыг хэмнэн, үүсгэн байгуулагч Ариг банкны хамт олон гардан зохион байгуулж, хандив тусламжыг зорилтот бүлэг болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэн, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх” дээрх үйлсэд 100% зарцуулдаг байна. 

 

 

 

Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2017 гүйлтэд оролцохыг хүсвэл дараах хуудсыг бөглөж бүртгүүлнэ үү. Мөн та гүйлтэд оролцохоос гадна энэ үйл ажиллагаанд сайн дурын ажилтанаар оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж болно.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн мэдээллийг эндээс үзнэ үү.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 390

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%