Чагтлагдсан сэдэв: ХЯТАДАД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ АШИГЛАЛТАНД ОРНО

Ирэх есдүгээр сард дэлхийн хамгийн хурдан галт тэрэг Бээжин-Шанхай чиглэлд явж эхлэх аж. БНХАУ-ын Засгийн газрын Thepaper.cn вэбсайт Фүшин буюу Сэргэлт гэсэн нэртэй 7 хурдны галт тэрэг есдүгээр сарын 21-нээс ашиглалтанд орно гэж мэдээллэжээ.

Одоогоор Хятадын хамгийн хурдан галт тэрэг 300 км/цаг хурдтай явдаг. Хэдийгээр үүнээс дээш хурдтай явах техникийн боломжтой ч 2011 онд Жөжян мужийн Вэнжоу хотод болсон галт тэрэгний ослын улмаас хурдны хязгаарыг нэмэгдүүлэхийг хориглоод байсан юм.

Ирэх сард ашиглалтанд орох галт тэрэг 400 км/цаг буюу түүнээс дээш хурдтай явах чадалтай. Өнгөрсөн долдугаар сард Фүшин галт тэргийг туршилтаар 350 км/цаг хүртэл хурдлуулсан бөгөөд албаны мэргэжилтнүүд бүхэл замын турш үүнээс ч илүү хурдан явах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Бээжин-Шанхай чиглэлийн 1,318 км төмөр замыг одоогийн хурдны галт тэрэг 6 цаг туулдаг. Харин Фүшин галт тэрэг ашиглалтанд орсоноор 4 цаг 30 минутанд туулдаг болох аж.

Өнгөрсөн жилүүдэд Хятадын Засгийн газар Япон, Герман, Францын технологийг ашиглан дэлхийн зах зээлд шинэ өрсөлдөгч болон гарч ирж байна. Фүшин галт тэрэг өмнөх загваруудаасаа 17% бага эрчим хүч зарцуулдаг ба уг галт тэргийг "Нэг бүс Нэг зам" санаачлагад нэгдсэн орнуудад борлуулж байгаа аж. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%