Чагтлагдсан сэдэв: ЯПОНЫ ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ БОЛЛОО

Японы Өөрийгөө Хамгаалах хүчин жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилалтаа энэ сарын 24-нөөс 27-ны хооронд хийлээ. Токио хотоос баруун зүгт 80 километрт орших Фүжи уулын ойролцоо болсон уг сургуулилалтад 2,400 орчим цэрэг, 20 нисдэг тэрэг, 80 машин техник оролцсон байна.

Сургуулилалтыг Японы арлуудыг эргүүлж авах, өөрөөр хэлбэл гадны хүчин Японы жижиг арлуудыг эзэлсэн тохиолдолд тэдгээр арал руу довтлон эргүүлэн авах хувилбарын дагуу зохион байгуулсан байна.

Японы цэргүүд танк эсэргүүцэгч пуужин харваж байна. Эх сурвалж: Reuters

Мөн энэ сургуулилтаар анх удаа ачаа, цэрэг тээвэрлэж арлын эрэгт хүргэх зориулалттай AAV загварын газар уснаа явагч машинаа танилцуулсан байна. AAV загварын 30 машиныг энэ онд АНУ-аас Японд нийлүүлсэн аж.

Жил бүр зохион байгууллагддаг Японы цэргийн сургуулилалтыг олон нийтэд нээлттэй бөгөөд энэ жил 25,000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Японы Өөрийгөө Хамгаалах Явган цэргийн хүчний Генерал Кожи Ямазаки энэ сургуулилалтыг тайлбарлан “Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн статус куог өөрчлөх Хятадын түрэмгий оролдлого, Хойд Солонгосын баллистик пуужин болон цөмийн пуужин, Алс Дорнод дахь Оросын нөлөөлөл зэрэг олон асуудал, тодорхойгүй хүчин зүйлүүд үүсээд байна” гээд “Манай улсыг хүрээлж буй аюулгүй байдлын орчин доройтож байна.” гэж мэдэгдсэн байна.

Японы хуягт тэрэгнүүд оролцсон цэргийн сургуулилалтыг үзэгчид сонирхож байна. Эх сурвалж: Reuters


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%