АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ: Малайзад үрэгдсэн Ш.Алтантуяаг тэд яагаад баатарлаг эмэгтэй гэж үнэлдэг вэ?

Бидийн мэдэхгүй Ш.Алтантуяагийн түүх

Монголчууд Малайзад харамсалтайгаар үрэгдсэн Ш.Алтантуяа агсны талаар хязгаарлагдмал эсвэл хэт нэг талыг барьсан мэдээлэлтэй байдаг.

Харин  Малайз хүмүүс түүний талаар маш эерэг үзэл бодолтой байдаг бөгөөд түүнд тохиолдсон хэрэг хэрхэн Малайзийн улс төр нийгэмд нөлөөлсөнийг, яагаад Ш.Алтантуяаг  Малайзчууд баатарлаг бүсгүй хэмээн үзэж хүндэлдэг талаар та бүхэнд танилцуулъя.

Үйл явдлын товч хураангуй

Ш.Алтантуяа нь англи, орос, франц хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой эмэгтэй байв. ОХУ-ын  Ленинград хотод 1-6 дугаар ангиа дүүргэж, 1990 онд гэр бүлээрээ Монголд ирээд дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцжээ. Тун удалгүй Отгонтэнгэр дээд сургууль руу шилжин англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн Ш.Алтантуяа нь БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангид орчуулагч, эдийн засагч мэргэжлээр давхар мэргэшсэн ажээ.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт  шумбагч хөлөг нийлүүлэх 1 тэрбум 192 сая  еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. Тухайн үед 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон билээ. Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн.

“Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичсэн байдаг.

Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байв. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед  Батлан Хамгаалахын сайд, түүний дараагаар Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо Куала Лумпурын элитийн хүрээнд нөхөрлөдөг байжээ.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст Багинда болон түүний нөхөд зуучлалын хөлс 30 сая еврог хүлээн авсаныг  Ш.Алтантуяа сонсоод Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний “Perimekar” түүнд олгох ёстой 500.000 ам.долларыг өгөхөөс татгалзжээ. Энэ хэрэг явдлын өмнөхөн Багинда, Ш.Алтантуяа нар хоёр тийш болсон гэдэг. Учир нь Багиндагийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байжээ. Ш.Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхийг шаардсан байдаг. Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байсан.

Түүнийг  амиа алдсан өдөр хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн гэдэг. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт нууц хэвээр байсан юм.

Алтантуяаг хөнөөсөн хэргийг бусдад тохсон нь

Хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал олон жилийн турш үргэлжилсний эцэст 2015 оны нэгдүгээр сард Малайзын шүүх 2 цагдаад холбогдох хэргийг эцэслэж цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн. Гэвч хоёр хэрэгтний нэг болох Сирул Азар Умар шүүх хурал болохоос өмнө Австрали руу зугтааж гарсан бол Азилах Хадри эзэн хаанаасаа өршөөл хүсээд байгаа гэнэ.

Сирул Азар Умарыг Австралийн цагдаа нар баривчилсан тухай өмнө нь олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч одоог хүртэл түүнийг Малайзын талд хүлээлгэн өгөөгүй байна. Австрали улс цаазын ялгүй орон бөгөөд ийм ялтай хэрэгтэн өөрийнх нь нутаг дэвсгэрт амьдарч байгаа тохиолдолд эх оронд нь хүлээлгэн өгөхгүй байх хууль эрхзүйн зохицуулалттай ажээ.

Ш.Алтантуяагийн хэрэг Малайзийн өндөр түвшний авлигыг ил болгож парламент дэх улс төрийн намуудын харьцааг өөрчилснөөс гадна Малайзийн одоогийн Ерөнхий сайдын сонгуульд Ш.Алтантуяагийн хэрэг ихээхэн нөлөөлсөн байдаг.

Малайзийн сонгуульд Ш.Алтантуяа хэрхэн нөлөөлөв

Уг хэргээс хойш 2 жилийн дараа  болсон 2008 оны Малайзийн сонгуульд хэрэг явдалд орооцолдсон Шадар сайд Нажиб Разакийн тэргүүлсэн Barisan Nasional эвсэл  1957 оноос хойш анх удаа парламентын гуравны хоёр буюу олонхийн суудлаа авч чадаагүй бөгөөд сөрөг хүчин ихээхэн санал авсан нь чухамдаа Малазийн сонгогчид авлигын хэрэгт орооцолдсон одоогийн Ерөнхий сайд ба түүний хамсаатнуудад дэмжлэг үзүүлэхээ больсны илрэл юм. 2013 оны сонгуульд мөн Barisan Nasional эвсэл  томоохон ялагдал хүлээсэн нь сөрөг хүчин мөн л авлигын эсрэг шударга ёсны төлөө уриан дор оролцсоны үр дүн байлаа. Дээрх 2 сонгуулийг ажиглагсад Barisan Nasional эвсэлийн ялагдал тус намын авлига ба Ш.Алтантуяагийн хэргийн сүүдэр ихээхэн нөлөөллөө гэж дүгнэжээ.

Францад энэ зун болсон шүүх хурал  

Малайзийн иргэний нийгмийхэн Авлигын энэ хэрэг Малайз улсад илрэхгүй нь тодорхой болмогц SUARAM буюу “Малайзын ард түмний дуу хоолой” хүний эрхийн байгууллага нь 2009 онд Малайзын Засгийн газарт хоёр “Scorpene”, нэг “Agosta” шумбагч хөлөг худалдсан Францын цэргийн шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэгч DCNS, Франц-Испанийн хамтарсан “Армарис” нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой хэргийг дахин шалгахыг Францын шүүхээс хүсчээ. 

Францын прокурорууд энэ хэрэгтэй холбоотой мөрдлөг хэдийнэ явуулж эхэлсэн бөгөөд Малайзын Засгийн газартай гэрээ байгуулсан Францын төрийн өмчит DCNS  болон дээрх хэрэгтэй холбоотой “Thales” компанийг шалгаж, Францын Батлан хамгаалах яамны албаны хүмүүсээс мэдүүлэг авжээ. 
Түүнээс гадна Ш.Алтантуяагийн аллагыг захиалсан гэх Абдул Разак Багинда болон холбогдох бусад хүмүүсийн банкин дахь данс, хадгаламж, харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээ, төлбөрийн нэхэмжлэл зэргийг нягтлан шалгаж байгаа аж. Харин Малайз болон Монголд энэ хэргийн талаар мэдээлэл хомс байна. 
Ш.Алтантуяагийн хэргийн нарийн ширийнийг тогтоохоор Улаанбаатар, Куала Лумпур хотод очиж, мэдээлэл цуглуулса “The French Liberation”  сонины сэтгүүлч Арнод Дубус “Үүн шиг төгс гэмт хэрэг байхгүй биз” гэж бичжээ. Францын шүүх  2017 оны 8 сарын 2-ны өдрийн тогтоолдоо Абдул Разакийг яллагдагчаар татсан ба удахгүй тэрбээр ял шийтгэлээ хүлээнэ гэж шинжээчид үзэж байна.

Ийнхүү Малайзын улс төрийн систем дэх авлигыг илрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн Ш.Алтантуяагийн хэргийг Малайзад шударга шүүж чадаагүй ч утасны нөгөө учиг болох Францын тал Малайзийн иргэний нийгмийн шаардлагаар Францын талаас шүүх хурал хийж энэхүү авлигын хэргийг эцэслэн шийдэх гэж оролдож байна. Чухам ийм шалтгааны улмаас Малайзад маш олон иргэд иргэний нийгмийхэн болон нэртэй улс төрчид Ш.Алтантуяагийн хэрэг тус улсын улс төр дэх авлигыг ил тод болгосон тул түүнийг ихэд хүндэлж, сайшаан ярьж баатарлаг эмэгтэй гэж үздэг байна. Тэрбээр нас бараад 10 гаруй жил өнгөрсөн ч түүний үлдээсэн эерэг ул мөр Малайзийн улс төр нийгэмд өнөөдрийг хүртэл тод байсаар байна.

 

 


avatar
    • zuzu
    • 139.5.216.*

    • H
    • 92.104.250.*

    Orchuulgiin hulsuu avaad duugui yavna biz, huvi Ene ter gej balaarch bgaad aluulj

    • Enkhdulguun
    • 60.51.63.*

    aan odoo l oilgoloo

    • Zochin
    • 103.9.90.*

    500.000 dollariin unetei ami baij dee. Khuurhii huu ni unchruud uldsen dee.

    • Монгол
    • 202.70.43.*

    Алтантуяа-гийн аав охиныхоо хэргийг шийдүүлэх гэж мөн ч их гүйсэн дээ. Монголын тал хүчин мөхөсдөж хөөрхий эцэг үнэхээр аргаа барж байсныг тод санаж байна. Таны хийсэн үйл хэрэг улс төрийн тавцанд их өөрчлөлтийг авчирчээ ах минь. Мундаг эцэг хүн дээ. 2 хүүхэд нь одоо томоо болсон байх.

    • Зочин
    • 202.21.112.*

    Baginda-g 'agnah' heregtei.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5133

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%