Нийтлэл 09 сарын 06, 2017

БИЗНЕС: Сингапурын Үндэсний Их Сургуулийн профессор урилгаар хичээл заана

Ази тивдээ 1-рт, дэлхийд эхний 20-д бичигддэг (Times Higher Education, QS Ranking) Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн Проф. Нуно Деликадо 10 дугаар сарын 21 – 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хэлэлцээ хийх ур чадварын ахисан түвшний сургалт”-ыг удирдан явуулах гэж байна.

Тэрбээр тус сургуулийн Монгол дахь төгсөгчдийн үүсгэн байгуулсан “Боловсролын Санаачилгууд” ТББ-ын урилгаар хүрэлцэн ирж байгаа юм. Түүний сургалтад Сингапурын Үндэсний Их Сургуулиас гадна дэлхийд тэргүүлэх бизнесийн сургууль болох INSEAD-д очиж суух боломжтой байдаг бөгөөд ингэхдээ оролцогч тус бүр 5000 – 6000 ам.долларын төлбөр төлдөг байна.

Тэгвэл өнөөгийн ажил мэргэжлийн талбарт зайлшгүй эзэмших шаардлагатай хэлэлцээ хийх ур чадвараа огцом ахиулж, дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг богино хугацаанд, харьцангуй бага зардлаар олж авах боломжийг “Боловсролын Санаачилгууд” ТББ-ын зүгээс Монгол улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дээд түвшний менежерүүд болон холбогдох мэргэжилтнүүдэд олгож байгаа юм байна.

Сургалт англи хэлээр, орчуулгагүй явагдах ба хөтөлбөрт оролцогчийн төлбөрт бүхий л зардлууд (гарын авлага, өдрийн хоол, кофе/цайны завсарлага, сертификат) багтсан.

Хөтөлбөрт оролцогчдын дээд хязгаар 30 учир та 9дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө [email protected] хаягаар эсвэл 99109804 дугаарт хандан бүртгүүлж, суудлаа баталгаажуулаарай!

 

Холбоотой:

 Сингапурын Ли Куан Югийн Нэрэмжит Их Сургуулийн профессор Нуно Деликадо: Би хэрхэн ажилладаг вэ?

Цахим бүртгэл: Эндээс

 

Сэтгэгдэл бичих

arrow icon