Нийтлэл 09 сарын 07, 2017

Салбартаа хамгийн том шагналын сантай “МАСТЕР ТОГООЧ” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

VTV телевизээс зохион байгуулдаг “Мастер тогооч” шоу нэвтрүүлэг энэ жил "Авьяастны эрэлд" нэртэйгээр 3 дах жилдээ зохион байгуулагдахад бэлэн болоод байна. Өмнөх 2 цувралд мэргэжлийн тогоочид голдуу оролцдог байсан бол энэ жилийн онцлог нь хоол хийх авьяас чадвартай хэн бүхэн оролцох боломжтойгоор зохион байгуулагдаж байгаа юм. 

2015 оны анхны цувралд Д. Буян түрүүлж, 20 сая төгрөгний эзэн болсон бол өнгөрсөн жил Г.Анхбаяр тэргүүн байрт шалгарсан юм. Тус шоу нэвтрүүлэгт оролцсоноор ялагч 20 сая төгрөгний эзэн болохоос гадна энэ салбарт карьераа өсгөж, амьдралдаа шинэ боломжуудыг нээдгээрээ онцлогтой.

Ямартай ч та жолооч, эмч, захирал, төрийн албан хаагч хэн ч байсан хийсэн хоолоороо бусдад аз жаргал өгч, хоол урлах авьяастай гэж боддог бол өөрийгөө сорьж үзэх боломжийг зохион байгуулагч VTV-ийн зүгээс олгож байгаа юм байна.

Мөн бүртгэл эхэлсэн тул та холбогдох мэдээллийг VTV телевизийн 7711-9100 болон "Мастер тогооч" Facebook хуудаснаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

arrow icon