Чагтлагдсан сэдэв: ХИЛЛАРИ КЛИНТОН БАРАК ОБАМА, ДОНАЛД ТРАМП НАРЫГ БУРУУТГАВ

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Хиллари Клинтон өнгөрсөн сонгуулийн тухай ном бичсэн "Юу болсон бэ" номоо саяхан дуусгажээ. Хэдийгээр түүний ном хараахан борлуулагдаж эхлээгүй байгаа ч АНУ-ын зарим мэдээллийн байгууллагууд номыг олж авч, зарим хэсгүүдийг мэдээллэсэн байна.

Хиллари Клинтоны "Юу болсон бэ" ном

Хиллари Клинтон номондоо Ерөнхийлөгч асан Барак Обама сонгуулийн үеэр буруу зөвлөгөө өгсөнийг шүүмжлэн бичжээ. Тэрээр “Манай баг надад Берни Сандерсын дэмжигчдээс өөрийгөө хөндийрүүлэхгүй байхыг сануулж байсан. Харин Ерөнхийлөгч Обама намайг шүдээ зууж, Сандерсаас чадахаараа ялгарахыг шахаж байв. Би яг хүлэгдсэн юм шиг л байсан.” гэж бичжээ.

Мөн Ерөнхийлөгч асан Обама сонгуулийн үеэр Оросын кибер халдлагыг зөв зохицуулж чадаагүй асуудлыг хөндсөн байна. Тэрээр номондоо  “Хэрвээ Ерөнхийлөгч Обама 2016 оны намар бүх ард түмэнд хандан телевизээр манай ардчилал дайралтанд өртсөнийг мэдэгдсэн бол юу болох байсан талаар би заримдаа гайхдаг. Магадгүй илүү олон Америк хүн аюулыг мэдрэх байсан байх. Гэхдээ юу болох байсныг хэн мэдэх билээ.” гэжээ.

Цаашлаад Хиллари Клинтон одоогийн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тухайд сонгуулийн кампанит ажил нь яг “реалити ТВ шоу” шиг байсан гэж шүүмжилжээ. Тодруулбал өөрийн кампанит ажлаа “уламжлалт байдлаар” явуулсан байхад Доналд Трамп “Америкчуудын уур бухимдлыг зориудаар дэвэргэж байсан” гэсэн байна.

Хэдийгээр Хиллари Клинтон нилээдгүй шүүмжлэл бичсэн боловч өөрөө нэр дэвшигч буюу гол шийдвэр гаргагч байсан учраас хариуцлагаа үүрнэ гэсэн юм. Түүний "Юу болсон бэ" ном энэ сарын 12-ноос борлогдож эхлэх ба Хиллари Клинтон номоо сурталчлахаар Америкийн хотуудаар аялах юм.

 

 


avatar
    • Зочин
    • 162.158.94.*

    Хилларигийн яриагаар бол Хилларигаас бусад бүх хүн сонгуульд ялагдсанд нь буруутай. Ялагдлаа нэр төртэй хүлээн зөвшөөрч чаддагүй хогийн худалч авгай даа.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4982

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%