Чагтлагдсан сэдэв: 2017 ОНЫ ШИЛДЭГ 10 БРЭНД

Брэнд судалгааны “Interbrand” компани 2017 оны дэлхийн шилдэг брэндүүдийн жагсаалтыг танилцуулжээ.

Энэ жилийн шилдэг 10 брэндийн жагсаалтад технологийн компаниудын давамгайлал үргэлжилсээр байгаа ба технологийн компаниуд өсөлтөө хадгалсаар байна. Харин “Coca Cola”, “Toyota”, “IBM” зэрэг бусад салбарын брэндүүдийн үнэлгээ унасан байна.

Брэнд үнэлгээгээр "Аpple" 184 тэрбум ам.долларын үнэ хүрч нэгдүгээр байранд орсон бол "Google" 141 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр хоёрдугаар байранд оржээ. Бусад компаниудын үнэлгээ дээрх хоёр компаниас ихээхэн зөрүүтэй байна.

2017 оны шилдэг 10 брэнд. Эх сурвалж: Interbrand

"Interbrand" үнэлгээндээ санхүүгийн үзүүлэлтийг гол болголгүй нийгмийн нөлөөлөл, компаний менежмент, ирээдүйн үеийнхний шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан загвар үүсгэж үнэлгээгээ гаргадаг аж. 

Технологийн компаниудын өсөлтийг тэргүүлэн "Фэйсбүүк" энэ жилийн хамгийн өндөр буюу 48%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин худалдаа, үйлчилгээний "Амазон" компани 29%-ийн өсөлттэй удаах байранд оржээ. Өөрөөр хэлбэр эдгээр компаниудын нийгмийн нөлөөлөл тэлж, хэрэглэгчдийн шаардлагад бүтээгдэхүүнээ амжилттай нийцүүлж байгаа аж. 

"Фэйсбүүк" 2016 оны эхэнд 1,6 тэрбум хэрэглэгчтэй байсан бол өдгөө хэдийн 2 тэрбум хэрэглэгчтэй болсон байна. Эдгээр хүмүүсийн нийгмийн харилцааны үндсэн хэрэгсэл болж байна.

"Амазон"-ы хувьд зөвхөн худалдааны бизнесээ хөгжүүлээд зогсолгүй, технологийн салбарт Alexa ухаалаг туслах, Amazon Go дэлгүүрийг танилцуулж, хэрэглэгчдэд хүргэхээр болсон. Мөн энтертайментийн салбарт хүч түрэн орсон нь брэндийн үнэлгээ нь өсөхөд нөлөөлжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4333

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%