Нийтлэл 10 сарын 10, 2017

Чагтлагдсан сэдэв: 'ОДДЫН ДАЙН' КИНОНЫ ШИНЭ ТРЭЙЛЭР ЦАЦАГДЛАА

"Оддын Дайн" кино цувралын наймдугаар анги “Оддын Дайн: Сүүлчийн Жидай” киноны трэйлэр цацагдлаа.

Шинэ трэйлэр өнөөдөр өглөө “Youtube”-ээр цацагдсан бөгөөд хэдийн 8 сая хандалттай болж “Youtube” трэндийн жагсаалтыг тэргүүлээд байна.

"Оддын Дайн" кино цувралууд үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг “уламжлал”-ын дагуу цувралын долдугаар анги 2015 оны хамгийн өндөр орлоготой кино болж, “Walt Disney Studios” компаний хамгийн их орлоготой кино бүтээл болж байсан. Энэ удаагийн цуврал киноны өмнөх амжилтуудыг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

“Оддын Дайн: Сүүлчийн Жидай” кино 12-р сарын 14-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхлэх аж.

Жиргээчид Оддын Дайн киноны шинэ трэйлэрийг хүлээн авч #LastJedi гэсэн хаштагтай жиргэж байна.

Star Wars киноны трэйлэрийг угтан шинэ постероо жиргэжээ.

Ash энэ удаагийн цувралд шинээр гарч ирсэн Порг хэмээх амьтаныг өхөөрдөн зургийн хамт жиргэжээ.

Star Wars Explained “Кэрри Фишер постерын урд, төв хэсэгт байгаад талархаж байна.” Хэмээн жиргэжээ. Жүжигчин Кэрри Фишер (Лея гүнж) 2016 оны 12-р сард нас барсан нь “Оддын Дайн”-ы шүтэн бишрэгчдэд харамсалтай явдал болсон юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon