VTVHD-ийн 'Утсаа ав' цоо шинэ нэвтрүүлэг олны хүртээл боллоо

УТСАА АВ !!! Тэр тань руу ч залгаж магадгүй.
Face Mambo нэвтрүүлгийн Хөтлөгч SanTii болон VTV телевизийн уран бүтээлчид хамтран "Утсаа ав" цоо шинэхэн сонирхолтой нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж эхэллээ.

Залуучуудын чөлөөт цагт зориулсан тус нэвтрүүлгийн анхны дугаар өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болж, олон хүний сонирхлыг татсан. Утсаа ав нэрийн дор "Бооцоо", "Шаналгаа", "Мамбо" зэрэг олон сонирхолтой булангуудыг хүргэж буй уг нэвтрүүлгийг залуусын дунд SanTii нэрээрээ танил болсон Б.Үйлстөгс хөтлөн олон нийтэд хүргэж байгаа билээ. SanTii нь 2010-2014 онд 104 радиод хөтлөгч байхдаа радиогийн шилдэг хөтлөгчөөр хоёр ч удаа шалгарч, "Мамбо", "Хадам ээж", "Сантиг маажих уу" зэрэг радиогийн нэвтрүүлэг нь залуусын сонирхлыг хамгийн ихээр татаж, сонсогчдын хүсэн хүлээдэг нэвтрүүлгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.

SanTii нь 2013-2014 онд тус радиогийнхоо захирлаар ажиллаж байснаас гадна радиогийн хөтлөгч бэлтгэх "ABC" агентлагт багшилж байсан туршлгатай. Харин 2014 оноос хувиараа фээсбүүкд SanTii Fm гэсэн пээж нээн лайв хийх болсон. Түүний шууд дамжуулан хүргэж буй бичлэгүүдийг 3-5 мянган хүн шууд үздэг бол давтан үзсэн хүний тоо 100-300 мянгад хүрдэг байна.

УТСАА АВ !!! Тэр тань руу ч залгаж магадгүй.

Face Mambo нэвтрүүлгийн Хөтлөгч SanTii болон VTVHD-ийн уран бүтээлчдийн хамтран хүргэж буй "Утсаа ав" цоо шинэ нэвтрүүлгийг Та бүхэн Лхагва гараг бүрийн оройн 22:00 цагаас хүлээн авч үзээрэй.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 390

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%