Нийтлэл 10 сарын 13, 2017

Эдийн засагт тулгарч буй зарим асуудал

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг “Эдийн засгийн хувьд тулгараад байгаа зарим асуудлын” талаар СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Түвшинжаргалтай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Улс орны эдийн засгийн хөгжилд тухайн орны институц яагаад чухал үүрэгтэй бэ гэдгийг энэ талаар судалсан хүний хувьд тайлбарлаж өгөөч? 

Д.Түвшинжаргал: Институц гэдэг ойлголтыг манай монголчууд байгууллага гэдэг үүднээс нь их хардаг. Гэвч институц гэдэг бол байгууллагаас гадна дүрэм, тогтсон норм, соёл байдаг. Эдийн засгийн арилжаа солилцоо хийхэд зардал чирэгдэл багатай хөрөнгө оруулалт буюу өмчлөх эрх хамгаалагдсан хэрэгтэй байдаг. Үүнийг шийдэх гол зүйл нь институц гэдгийг эдийн засгийн нэг урсгалынхан үздэг.

Д.Жаргалсайхан: Энэ онолыг анх хэн байгуулсан юм яагаад энэ онолыг чухал гэж авч үзэж байгаа вэ?

Д.Түвшинжаргал: Энэ урсгалын гол төлөөлөгч Роналд Колл гэж хүн байгаа 1991 оны Нобелийн шагналт. Тэгэхээр яагаад эдийн засагт аж ахуйн нэгж пүүс компани байдаг вэ нөгөө талаар зах зээлийн үр ашигтай нөхцлөөр бүгдийг зохицуулна гэдэг боловч яагаад үүнтэй зэрэгцээд шаталсан удирдлагатай компани байдаг юм бэ гэж. Роналд Колл үүнийг тайлбарлахдаа хэлцлийн зардал гэсэн ойлголтыг оруулж ирсэн. Харин нөгөө талд нь  эдийн засгийн гол чиглэл баримтлагчид энэ зардлыг тэг гэж үздэг. Тэгэхээр энэ зардлыг бууруулахын тулд янз бүрийн механизмууд гарч ирдэг. Энэ механизмыг судалдаг экономикс байна. Нөгөө талдаа макро түвшинд улс орнуудын төрийн тогтолцоо, өмчийн эрхийн хамгаалалт гэрээний  хэрэгжилтийг судалдаг түвшин байна. Хэлцлийн зардал гэдэг бол маш энгийнээр өнгөрсөн 2016 онд МУИС-ын ЭЗ-ийн шинжлэх ухааны хүрээлэнгээс судалгаа хийсэн. Энэ судалгаагаар жижиг дунд аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ төртэй харьцахад ямар хэлцлийн зардал гардаг вэ гэдгийг аж ахуйн нэгжээс түүвэр судалгаа гаргаад дунджуудыг гаргасан байдаг. Жишээ нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа бүртгэхийн тулд дунджаар 822 мянган төгрөгийн хэлцлийн зардал гардаг. Яагаад ингэж гарч байна гэхээр төрийн байгууллага шийдвэрээ хойшлуулж гаргаснаас болж алдагдсан зардал. Нөгөө талаас компани хоорондоо хэлцэл хийхэд гарах зардал. Ялангуяа гэрээний дараах зардал юм.

Д.Жаргалсайхан: Банкны хүү өндөр байгаа тухайд макро эдийн засгийн компаний зүгээс яаж харж байна. Банкны хүү хэзээ буурах вэ?

Д.Түвшинжаргал: Макро эдийн засгийг инфляцитай холбон тайлбарладаг. Цэвэр институцийн талаар ярихад банкууд дээр өрсөлдөөн тааруухан байна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны зардал өндөртэй жижиг зах зээл дээр зээлийн хүү өндөр байгаа нь хууль шүүхтэй холбогддог. Монголд банкны зээлийн эргэн төлөлт муу байгаа.  Банкны өрсөлдөөн янз бүр байдаг. Үйл ажиллагааны өгөөж хүртээмж, бүтээгдэхүүнээрээ гэх мэт. Манайхан хүүгээрээ өрсөлдөж байна. Үнээрээ өрсөлдөх хориотой байдаг.

Д.Жаргалсайхан: Хэрэглэгчийн үүднээс үүнийг та хэрхэн харж байна вэ?

Монголын бүх банкны системийн 80 хувийг 4 том банк эзэмшиж байхад үлдсэн 20 хувь дээр нь 15 банк байна. Энэ яагаад хамтран оршиж болоод байна. Эдийн засагт олигарх зах зээл гэж байдаг. Энэ нь дотроо давамгайлагчдын олигарх гэж байдаг. 4 банкийг гаднаас нь харахад хоорондоо өрсөлдөж байгаа боловч дээрээ өрсөлдөөн тааруу зах зээлийн жижигхэн сигмэнтээр үндсэн 10 банкууд нь өрсөлдөж байна.

Д.Жаргалсайхан: Төв банкны хараат бус байдал яагаад чухал вэ?

Д.Түвшинжаргал: Макро экономиксийн урсгалд 1970-аад оноос шинэ экономиксийн макро эдийн засаг гэсэн урсгал орж ирсэн. Энэ нь юу вэ гэхээр макро эдийн засгийг сайн ойлгоё гэвэл улс төрийг сайн ойлгох хэрэгтэй гэж үздэг. Энэ хандлагын гол зүйл нь тогтвортой явж байсан эдийн засгийг улс төрчид дахин сонгогдохын тулд өөрчилдөг. Урт хугацаанд эдийн засагт хүлээлт үүсгэхээр эрсдэл дагуулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд төв банкийг улс төрчдийн богино зайнаас салгах буюу урт хугацааны зорилт тавьж ажиллах нь чухал юм.

Видео:

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon