Зорилтот бүлгийн хүмүүст томуу, томуу төст өвчний вакцин үнэ төлбөргүй хийнэ

Өвлийн улирал хаяанд ирж томуугийн дэгдэлт ихсэх үеэр эмнэлгийн орны хүрэлцээ, вакцинжуулалт муу зэрэг олон асуудлууд зэрэг хөндөгддөг. Тэгвэл энэ жилийн хувьд ард иргэдээ томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ХӨСҮТ-өөс Монгол улсын хэмжээнд өвчний тархалт, вирус судлал тандалтыг зохион байгуулан  хэд хэдэн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа аж.  Тухайлбал ХӨСҮТ-ийн Тандалт Судалгааны Үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн  төвтэй хамтран томуугийн улиралд  175 мянган хүн тун вакциныг хүлээн авахаар Даян дэлхий эрүүл мэндийн төлөө байгууллагын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй  гэрээ байгуулан эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахад бэлэн болжээ.  Түүнчлэн энэ сарын 13- ны өдөр эхний ээлжийн 50 мянган хүн тун вакциныг АНУ-ын Протейн Сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд вакцинжуулалтын  хүрээнд 200 гаруй мянган тун вакциныг олгох юм байна. Ингээд вакцинжуулалт болон томуу, томуу төст өвчний тархалт болоод урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын төвийн эрхлэгч А.Бурмаатай ярилцлаа.  

Томуугийн вакцинжуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Энэ жилийн хувьд бид маш их дэвшилттэй ажиллаж байна. Монгол улс жилд 30-40  тун мянган вакцин авдаг байсан бол энэ жил улсын санхүүжилтээр авдаг байсан вакцинтай нийлээд 220 гаруй мянган тун вакцин авах гэж байна. АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв маш сайн тандалт явуулсны дүнд 175 мянган тун вакциныг үнэ төлбөргүй хийнэ.  Эхний ээлжийн 50 мянган вакцин ирсэн байна.  ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаар стратегийн зөвлөлдөх хорооноос улирлын томуугийн вакцинаар нэн тэргүүнд дархлаажуулах чухал таван бүлгийг тодорхойлсон.

  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
  • Тав хүртэлх насны хүүхдүүд үүнд 6-23 сартай хүүхдүүд
  • Ахмад настнууд
  • Архаг хууч өвчтэй хүмүүс мөн зарим нэг цэцэрлэгийг сонгон вакцинд үнэ төлбөргүй хамруулна.

Харин Засгийн газрын авч байгаа 45 мянган тун вакцин энэ сарын 23-нд ирнэ. Үүнийг вакцинжуулалт хамрагдах хүмүүс дүүргийн болон өрхийн эмнэлэгт очиж тодорхой төлбөртэй хийлгэж болно.

Зарим нэг цэцэрлэгийг сонгож вакцинжуулна гэлээ. Ямар зохицуулалтаар цэцэрлэгээ сонгож вакцинд хамруулах вэ?

Өнгөрсөн жил бид утаа гэр хорооллын бүсэд байрлах 20 гаран цэцэрлэгийг вакцинжуулсан. Энэ жилийн тухай өнгөрсөн жил хамрагдаагүй цэцэрлэгүүдийг хамруулах төлөвлөгөөтэй байна . Эрүүл мэндийн яамнаас ч тийм үүрэг өгсөн байгаа.

Вакцин хийснээр томуугийн дэгдэлт багасах уу?

Тодорхой хэмжээгээр багасна. Гэхдээ томуу томуу төст өвчнийг гаралт үүсэлтийг багасгахыг тулд хүн амыг 70-80 нь вакцинжуулснаар эрс бууруулах боломжтой байдаг.  

Эхний ээлжинд ирсэн 50 мянган вакциныг ямар бүлгийн хүмүүст хийхээр төлөвлөсөн бэ?

Эхний ээлжинд жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлтэй бүлгүүдэд түрүүлж хийнэ. 36 сартайгаас дээш хүмүүст 1 тунгаар хийнэ.

Өвлийн улиралд томуу томуу төст өвчин их нэмэгддэг. Хэдэн насны хүмүүс ихэвчлэн өвчилж байгааг харгалзан вакцинжуулалтын хувиарыг гаргасан уу?

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байна. Өвчлөгчдийн 80 хувийг 15 хүртэлх насны 70 хувийг 4 хүртэлх насны хүмүүс эзэлдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд тодорхой хувийг эзэлдэг. Үүнийг харгалзан хувиарлалт хийсэн. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний аль ч сард вакцинд хамрагдаж болно. Гэхдээ вакцинуудыг сарын зайтай хийлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Томуу томуу төст өвчнөөс вакцинаас гадна урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

Урьдчилан сэргийлэх үндсэн хоёр арга байна.

  1. Өвөрмөц арга
  2. Өвөрмөц бус арга

Өвөрмөц арга нь томуугийн вакцин хийх. Жил бүр ДЭМБ-аас томуугийн вакцины найрлагыг тодорхойлдог. Учир нт томуугийн вирус маш хурдтай хувирч өөрчлөгддөг. Тиймээс жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай учир вакцинаар дархлаажуулах ажлыг жил бүрийн 9-10 сард зохион байгуулдаг.

  • Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй шаардлагагүй тохиолдол бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
  • Дулаан хувцаслаж сайн хооллож унтаж амарч байх
  • Нүд, ам хамар, томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх
  • Гараа байнга савандаж угаах, ялангуяа найтаасны дараа гараа заавал угаах эсвэл спиртэн суурьтай халдваргүйтлийн уусмалаар гараа арчих зэрэг энгийн дүрмүүдийг сахих ёстой.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%