Нийтлэл 10 сарын 25, 2017

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол багш нартай уулзлаа

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос УИХ-н гишүүдтэй уулзаж тулгамдаад байгаа асуудлуудаа танилцуулахаар хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийг хамгийн түрүүнд УИХ-гишүүн Д.Оюунхорол хүлээн авч БЗД-ийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 200 орчим багш нартай уулзлаа.

Тэрээр Монголчууд багш, ном хоёрын эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил багшийн мэдлэг, чадвараас хамаардаг. Багшийн хөгжлөөс сурлагын чанар, үр нөлөө хамаарна Тиймээс багш нарынхаа ажил мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, нийгмийн баталгаа болсон цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад багш нарын цалинг нэмэгдүүлэх, “Багш” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж өгөхийг хүслээ. Мөн өндөр төлбөр авдаг хувийн хэвшлийн дунд сургуулиудад хувьсах зардал өгөхийг болиулж 50-60 хүүхэдтэй анги хариуцан ажиллаж байгаа багш нарт нэмэгдэл болгон өгч байх саналыг ч багш нарын төлөөлөл уламжиллаа. Мөн багш нарыг зүгээс Дөрвөн удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй Оюунхорол гишүүнд нийгмийн бодлогын чиглэлээр ялангуяа багш, эмч, эмнэлгийн ажилчид малчид, өрх толгойлсон эцэг эхийн нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр олон хуулийг санаачилан батлуулсанд нь талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Бэлтгэсэн Б.Уянга 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-10-25

    Ene Oyunhorol duu nartaa asar tom gazar hovor urgamal tuuj gargah baahan zuvshuurul20 kompanid olgo aimaar bizness hiisen gej yrih yum. Unen bolov uu? Chainad erevger jirevgerug zerlegeer tuusen huniig 5 jil shorond horidog gesen.

arrow icon