Нийтлэл 10 сарын 27, 2017

Ч.Хүрэлбаатар: Хориг бол З.Энхболдын улстөржилт

Өчигдөр УИХ-ын ээлжит чуулганаар 192 мянган төрийн албан хаагч тус бүрд нэг удаагийн нөхөн олговор болгон 300 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Үүнд Х.Баттулга хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа. Тэрээр би болон манай гэр бүл хэзээ ч ямар нэгэн лицензийг төрөөс авч байгаагүй. Лиценз зарах үйл ажиллагаа огтхон хийж байгаагүй. Увс аймгаас З.Энхболд хөөгдөж байсан удаатай. Үүнийгээ  Хүрэлбаатар зохион байгуулсан гэж ярьж тэрүүндээ итгэж явдаг. Ер нь бол  ЕТГ-ын дарга З.Энхболд гэдэг хүн бол өс зангидаж ийм арга хэмжээнүүдийг авч байна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon