Нялхсын эндэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна

Манай улсад ураг,  эндэх шалтгаан нь гол төлөв агаарын бохирдол байдаг төдийгүй үүнээс болж зүрх судас өвчилснөөр ураг  өсөлтгүй болох зэрэг  үзэгдэл нэмэгдэх болсон. Гэвч сүүлийн өдрүүдэд цахим хуудсуудаар эмч нарын хариуцлагагүй байдлаас  ураг эндэх, эх болон хүүхдийн эрүүл мэндээр тоглож байна гэх шүүмжлэл хүчтэй тарж байна. Хамгийн сүүлд л гэхэд аравдугаар сарын 24- ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 16 цагийн турш төрөх гэж гараа зулгартал тэмцсэн эмэгтэйн ихсийн байрлал буруу байснаас болж төрөхийн хүндрэл үүсч ураг эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн бүсгүйн ар гэрийн зүгээс төрөх тасгийн эмч нарын хариуцлагагүй байдал, зан харилцааны хувьд тааламжгүй байсныг хэлж байсан. Эмч нар анхнаасаа маш хариуцлагагүй хандаж ургийг эход хараагүй, хяналтыг дэвтрийг ч сөхөөгүй.  Мөн нэгэнт өөрөөрөө төрж чадахгүй учир вакуум багажаар татна. Энэ нь 98 хувь эрсдэлгүй 2 хувьд нь хүүхэд тархиндаа цус харвадаг гээд вакуумаар татах оролдлого 4 удаа хийсэн боловч амжилтгүй болсон. Энэ үед эмч нь сувилагчаа наадах чинь ажиллаж байсан юм уу шалгахгүй яасан юм бэ? гэхэд сувилагч нь өмнө ажиллаж байсан эсэхийг ч мэдэхгүй гэсэн хариулт өгөөд зогсохгүй эмч хурдан хөдлөөд ажлаа хий гэж шаардлага тавихад миний гар өвдөөд байна гэх мэт тоомжиргүй байсан хандлага нь ар гэрийн зүгээс тавин мянган төгрөг авсны дараа эрс өөрчлөгдөж эхэлсэн гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байсан.  Үүнээс  тухайн эмнэлгийн төрөх тасгийн эмч сувилагч  нарын хүнд суртал, болоод ажлын хариуцлага муу байгааг харж болохоор байна.  

Түүнчлэн манайд нялхсын эндэгдэл улсын  хэмжээнд 2016 оны байдлаар 16,8 хувьтай байгаа нь өнгөрсөн онуудтай харьцуулбал энэ  нь  нэмэгдсэн үзүүлэлт юм.

 Ураг эндэх нь маш олон шалтгаан байдаг. Тухайлбал:

  • Жирэмсний хүндрэл (ихэс ховхрох, ихэр ураг, дутуу төрөлт г.м)- 29,3%
  • Ихсийн эмгэг- 23,6%
  • Ургийн генетик буюу бүтцийн өөрчлөлт- 12,9%
  • Эхийн эсвэл ургийн халдвар- 10,4%
  • Даралт ихсэх эмгэг- 9,2 %
  • Эхийн бусад өвчлөл- 7,8 %
  • Цахилгаан хэрэгсэл агаарын бохирдол зэрэг (гар утас, компьютер  )- 30 %

Мөн амьгүй төрөлтийн шалтгаан буюу ургийн эндэгдэл нь жирэмсний тээлтийн хугацаанаас бас шалтгаалдаг юм байна. Жишээлбэл жирэмсний 21-27 хоногтойд амьгүй төрөлтийн 19 хувь нь ихэс ховхрох, 14 хувь нь ургийн гажигаас шалтгаалдаг байна. Харин  жирэмсний 28-аас дээш хоногтойд эндэх нь ургийн өсөлт, ихэс ховхрохтой холбоотой .

 

 Жирэмсний хугацаанд эмчийн хяналтад байж заавал шинжилгээ болон эхогоор тодорхойлох шаардлагатай байдаг. 

Гэтэл энэ бүх эрсдэлүүдийг даван эрүүл саруул хүүхдээ төрүүлэхдээ эмчийн хариуцлагагүй, удаан, хүнд сурталтай байдлаас болж 9 сар тээсэн хүүхдээ алдсан цөөнгүй гэр бүл байдаг юм байна. Эргээд ямар нэг гомдол санал гаргахад анагаахын нэр томьёо ашиглаж, элдэв онош хэлээд гол бурууг техник технологийн хомсдол эсвэл агаарын бохирдлоос боллоо гэх тохиолдол ч байдаг гэнэ. Энэ мэт өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдээсээ хэдэн төгрөг илүү харсан зарим эмч мэргэжилтнүүдээс болж нэгдүгээрт эрдэнэт хүний амь эрсдэж, хоёрдугаарт эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж байна.

Эх сурвалж :Med Web Mongolia

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%