ОРЧИН ҮЕ: Та бодол унших чадвараа алдаагүй биз?

Бидэнд байхгүй гайхалтай чадвар бүхий Суперман, Ахмад Америк зэргийг хараад атаархах сэтгэл өчүүхэн ч гэсэн төрдөггүй гэж үү? Миний хувьд, бодлоороо бүхнийг удирддаг мутант Jean Grey атаархал төрүүлдэг байлаа. Хэзээ нэгэн цагт ийм болно доо гэж боддог байснаа ч нуух юу байх вэ.

Бид өөрсдийгөө ямар ч онцгой чадваргүй, энгийн л нэгэн “хүн” гэж бодож байдаг ч тийм биш аж. Харин ч бидэнд олон сонин чадвар байдаг бөгөөд энэ дундаас үгүй болох аюулд ороод байгаа нь “Бодол унших” чадар аж. Арай ч кинон дээр гардаг шиг хүний бодлыг сонсоод байж чадахгүй ч мянга мянган жилийн эволюцын хөгжлөөс харилцаж буй хүнийхээ царайны хувирал зэргээс юу бодож байгааг нь 62% магадлалтайгаар таамаглах  чадвар бидэнд өвлөгджээ. Гэвч энэ 62% сүүлийн 5 жилд 43% хүртлээ буурсан бөгөөд насны ялгаагаар ангилж үзэхэд 40 болон түүнээс дээш насны бүлгийнхэн хэвээр нь хадгалж байгаа бол 15-25 насныхан хамгийн муу үзүүлэлттэй байна. Би өөрөө ч энэхүү 15-25 насны ангилалд хамаарч байгаагаар бодоод үзэхэд бидний 20%-тай үзүүлэлт тийм ч таатай санагдахгүй хэдий ч өдөр тутмыг юу хийж өнгөрөөж байгаагаа санах үед өөрийн эрхгүй санал нийлэн толгой дохих аж. Магадгүй та ч толгой дохиж буй биз.

Facebook, Instagram-н эрин үе гэгдэх энэ үед бид элдэв технологи, аппли дунд уйдах завгүй өнгөлөг өдрүүдийг өнгөрөөж байна, гэвч эргэн тойронд буй хүмүүстэйгээ хэр харилцаж байгаа билээ? Хүмүүс хоорондын харилцаа багасах тусам өөр юу алга болдог байж болох вэ?

Олон нийтийн сүлжээн дэх харилцаа ихэвчилэн “Үг, үсэг” дээр тогтдог гэдгийг та бүхэн сайн мэднэ. Ямар үгийг хэрхэн зөв ашиглаж бодол санаагаа илэрхийлэх вэ гэдэгт хүний оюун санаа төвлөрч эхэлдэг. Бид онлайн чатаар хэдий “хахаха” гэж бичиж байсан ч үнэхээр утасныхаа цаана инээж байдаг нь юу л бол. Өөрөөр хэлбэл бид ямар царай гаргаж байгаагаа, юу мэдэрч байгаагаа хүртэл үгээр илэрхийлэх гэж хичээдэг болсон цаг. Нэг талаас зөв мэт боловч энэ мэтээр царайны хувирал, дуу хоолой зэргээс илүүтэй үг өгүүлбэрээр харилцаж сурсан хүмүүс царай царайгаа харан харилцах үед гагцхүү үг яриандаа хэт анхаарч эхэлдэг байна.

Кино үзэж байх үеийн романтик хэсгүүдийг та эргэн сана даа. Хэрхэн харцаараа харилцаж байсныг нь санаж байна уу. Тун удахгүй тийм харилцааг киноноос л хардаг болохгүй байгаа? iRobot зэрэг киног санаж байна уу? Хэрхэн робот, хүн төрөлхтний зөв бурууг шүүж бослого гаргаж байгаа талаар гардаг, харин үүнд заавал робот хэрэг болохгүй бол яах вэ? Магадгүй хэтэрхий итгэмээргүй, арай дэндүү байж магадгүй ч хүн төрөлхтөн өөрсдөө сэтгэл санаа, мэдрэмж зэргээ мартаад эхлэхгүй байгаа?  Хэн нэгнийг гунигтай байгааг харцаар нь ойлгодог байсан үе өнгөрч гунигтай байна гэж хэлтэл нь хүлээх үе ирэхгүй байгаа?

Дээрх мэдээлэлтэй санал нийлж буй уншигч олон байгаа байх гэхдээ яг яаж энэ чадвар алдагдаж, тэр нь хэрхэн илэрч буй талаар арай тодорхой болговол илүү сонирхолтой болж ирнэ. Хүний царай 21 төрлийн тодорхой хувирал гаргадаг судлаачид үздэг, эдгээрийн ачаар бид хоорондоо үггүй харицаж болдог. Бид өнөө үед ууртай, гунигтай, уйтгартай, жаргалтай, зовлонтой гэх мэт царайг ойлгодог хэвээрээ боловч, үгүй, тийм, би чамд хайртай, чиний буруу гэх зэрэг романтик харцууд мартагдаж, мэдэхгүй, ойлгохгүй байна гэх зэрэг илэрхийллийг багш нар ойлгох төдий болж ирж байгаа аж.

Та өөрийг хэр сайн бодол уншигч гэж бодож байна даа. Хэрвээ та өөртөө итгэлтэй би ямар ч чадвараа алдаагүй гэж хэлж чадахаар бол та нийгмийн амьтан хэвээрээ байна. Харин магадгүй алдагдаж байгаа гэж бодож буй бол түр утсаа тавиад эргэн тойрноо анзаараад үзээрэй. Магадгүй таны гээгдүүлсэн нандин хүн, хүний холбоо гараа сунгаад л хүрэхээр газар ч байж магадгүй шүү.

 

Обирин Их Сургууль

Глобал Харилцааны Факультет

Доржпүрэвийн Амина

2017.10.25

 

Хэрэглэсэн материал:

Human and Animal emotions by Jaak Panskepp, 2004

Evolution of Human Evolution by Joseph E.LeDoux, 2012


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%