АМЬДРАЛ САЙХАН: Хуримаа хийхдээ өөрийн болон нөхөр, хүүгийнхээ гоёлыг өөрөө урлана

Бидний амьдарч буй энэ хотын амьдрал өдөр бүр завгүй ачаалалтай өнгөрдөг. Эргэн тойрон бужигнасан сандралдсан олон хаашаа ч юм яарцгааж юунд ч юм зовнин бас догдлон алхдаг. Тэгвэл эдгээр завгүй хүмүүсийн амьдралын хэмнэл ямар бол, энэ завгүй хотод хэрхэн аж төрдөг бол. Бид Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайн сайхнаас эхлээд амьдралын эрээн бараан бодит дүр зургийг сурвалжлан хүргэдэг билээ. Манай энэ удаагийн зочноор “Хос мэлмий” оптик  хараа зүйн төвийн зөвлөх Х.Нарантунгалаг  оролцож өөрийн жаргалтай амьдралынхаа нэгээхэн хэсгийг  хуваалцсан юм.

Би МУБИС-ийг технологийн багш мэргэжлээр төгссөн. Гэхдээ багшлах  эрхийн шалгалтаасаа хоцорсон тул багшийн мэргэжлээрээ ажилд орох боломжгүй болсон юм. Тэгээд би “Хос мэлмий оптик”  гэдэг хараа зүйн төвд ажиллах болсон. Хэдийгээр ажлынхаа анхны гарааг мэргэжлийнхээ дагуу эхлээгүй ч хараан зүйн төвд ажилласнаараа би амьдралдаа тохиолдох аз жаргалтай бүхнийг олж авсан. Тэндээс би сайхан найз нөхөд, хамт олон ажлын туршлага олж авсан. Хамгийн гоё нь би хайртайгаа учирсан.   Манай ажилд төдийлөн амралт гэж байдаггүй байлаа. Харин цагаан сараар нэлээд хэд хоногийн амралт өгөөд хөдөө аав ээж дээрээ очоод  буцах замд машин маань эвдэрчихсэн юм.   Эмэгтэй жолоочтой явж байсан болохоор бид нэлээд их будлисан. Харин азаар манай нөхөр ч бас хөдөө  ирээд буцах арай болоогүй байж таараад бидэнд тусалсан юм. Огт машин мэдэх хүн байхгүй, учраа олохгүй бидэнд чин сэтгэлээсээ тусалж байсан тэр залуу миний сэтгэлийг маш их татсан. Бид эхэндээ бие биетэйгээ юм ярьж чадахгүй ичингүйрч байсан ч сумын төв рүү машины сэлбэг захих болоод бид хоёр утсаар ярихаар сүлжээ хайгаад явсан юм.  Их хөгжилтэй. Бид  ингэж л танилцаж байсан юм. Ёстой л нөгөө заяаны хань зам дээр гэдэг шиг бидний хайр орон нутгийн замаас эхэлсэн юм даа. Одоо бид сайхан хүүтэй болсон.  Би одоохондоо гэртээ хүүгээ хараад ажил хийж чадахгүй байгаа учраас нөхөр маань ганцаараа бүхий л зүйлсийг зохицуулж байна. Хэдийгээр бидний амьдрал төдийлөн сайн цэгцрээгүй байгаа ч хамтдаа бүгдийг эхлэхийг хичээж байна. Аливаа зүйлсэд чин сэтгэлээсээ хандаж бүхнийг шинээр эхэлж хамтдаа амьдралаа босгоод хамгийн сайхан хурим хийнэ гэж боддог. Хуримаа хийхдээ өөрийнхөө болон нөхөр, хүүгийнхээ гоёлыг өөрөө урлана.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2149

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%