Л.Энх-Амгалан: Тулга тойрсон хориг тавьдаг биш, хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгчтэй баймаар байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнгөрсөн долоо хоногоос хойш 7 хоногт 2 удаа хориг тавилаа. Ерөнхийлөгч арай ийм үед хориг тавихгүй байлгүй гэж эргэлзэж байсан.  Та бол Женко группын ерөнхийлөгч биш, та Ардчилсан намын ерөнхийлөгч биш. Монгол түмний эв нэгдлийг сахиулах тангараг өргөсөн, сахиулах үүрэгтэй хүн. Монголын ард түмний ерөнхийлөгч гэдгээ ойлгомоор байна. УИХ-ын индэр дээрээс УИХ-ын гишүүдийн нэр төрд халдаад сууж байж болохгүй. Баялаг бүтээгчидтэйгээ 10 жил тэмцсэн тэмцлээ одоо боль. Хориг бол яах вэ? хоёрын хооронд тулга тойрсон, богино зайны улс төр. Богино зайны улс төр хийхээ болъё. Монгол улс дипломат бодлогын хоригт орчихоод байна. 8 сараас хойш 2 сая тн нүүрсийг экспортонд гаргах байсан орлогоо алдчихлаа. Таны гацаасан төмөр замаас болж жилд 5 сая тн нүүрс, 20 жилд 100 сая тн нүүрс гаргах боломжоо алдчихлаа. Дотоодын зөрчил хагарлаас болоод 10 тэрбум долларын боломжоо алдчихлаа.  Энэ бол Монголын алдагдсан боломж. Та ҮАБЗ-ийн дарга, ҮАБЗ-г яагаад нэг удаа хуралдуулсангүй вэ? Монгол улс өрийн дарамтад орчихоод байна. Өрийн дарамт бол ҮАБЗ-ийн асуудал мөн. Солонгосын элчин дээр өдөрт 1000 залуучууд өргөдлөө өгч байна. Хэдэн зуун залуучууд Солонгосын хил дээр гацчихаад байна. Энэ ҮАБЗ-н асуудал мөн үү. Гэмт хэрэг гаралтын тоо нэмэгдэж байна. Жилд 152 000 хүн гэмт хэрэгт холбогдож байна.  Хавдраар өдөрт 7 хүн нас барж байна. Жилд 2548 хүн хавдраар нас барж байна. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал биш үү? Тулга тойрсон хориг тавьдаг биш, хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгчтэй баймаар байна. Өнөөдөр Монгол улс төрийн тогтворгүй байдалтай орны жагсаалтанд орчихлоо. Дайн тулаан, шашны мөргөлдөөнтэй улсад л улс төрийн тогтворгүй байдал тогтдог.  Манайд ямар ч дайн тулаан, шашны мөргөлдөөн байхгүй. 26 жилд 16 засгийн газар сольсон. Нэг засгийн газар нь  1,3 жилийн настай байна. Ийм л шалтгаанаар  улс төрийн тогтворгүй орны жагсаалтанд орчихлоон. Та энийг арилгахгүй юм уу? Үндсэн хууль ярихгүй юм уу? Монгол улсын Ерөнхийлөгч та энэ асуудлуудыг яриад сууж байх ёстой.

 


avatar
    • СОНГОГЧ
    • 66.181.185.*

    ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХЭЭР ЗАВЬЖНААСАА ЦАГААН ХӨӨС САВИРУУЛАН ЭЛДЭВ ЮМ ХАМАН ХАШГИРАХАА БОЛИО !!! MSC - Н УИХ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ Л.ЭНХАМГАЛАН ГУАЙ !!!

    • СОНГОГЧ
    • 66.181.185.*

    Л.ЭНХ-АМГАЛАН MSC - Н ЛОББИ ГИШҮҮН ГЭДЭГ НЬ БОДИТ ҮНЭН !!! ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭХЭЭР ЗАВЬЖНААСАА ЦАГААН ХӨӨС САХРУУЛАН ЕРӨНХИЙЛӨГЧ РҮҮ ЭЛДЭВ ЮМ ХАМАН ДАЙРАХ !!! ӨНГӨН ДЭЭРЭЭ НЭГ Л ИХ УЛС ОРНЫ ЭРХ АШИГ , ХӨГЖИЛ ЯРЬСАН ХҮН НИДЭР ДЭЭРЭЭ MSC - Д ҮЙЛЧИЛСЭН ЛУЙВАРЧИН !!!

    • Женко
    • 27.123.214.*

    Толглй сайн гэдэг vнэн юм бн.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2622

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%