Усны сав хэрэглэж хэвшье!!! 

 
 
Хүүхдээ дагуулсан ээж аав нарыг ажиглаад байхад “Усны сав” хэрэглэж байгаа хүн ховор харагддаг. Том жижиггүй, хаа ч явсан үйлдвэрийн ус ундаа ууж байгаа хүүхдүүд олон. Хүнсний болон усны аюулгүй байдлын асуудал ихээхэн хөндөгдөж байгаа өнөө үед бяцхан үрсдээ байнга савласан цэвэр ус, чихэртэй ундаа цай авч өгнө гэдэг нь бодууштай зүйлийн нэг, хөндөх ёстой сэдэв болжээ.
 
Яагаад усны сав хэрэглэх хэрэгтэй гэж???
1. Эрүүл мэндэд тустай
Чихэртэй цай, ундаа, жүүс уусан хүүхдийн шүд амархан хорхойтож, цаашлаад чихрийн шижин өвчтөй болох эх үүсвэр тавигддаг. Сургуулийн сурагч хүүхдүүд тэр бүр өдрийн цайгаараа ус цай авч уугаад байдаггүй. Өдрийн цайныхаа цагаараа шингэн юм уух боломжтой ч, хүүхдүүд ус цай авч уудаггүй ба уусан ч гэсэн чихэрлэг амттай ундаагаа сонгож уух болно. Нааш цааш автобус унаа гээд өдөрт 7, 8 цагийг шингэн юм уухгүй өнгөрөөж байдаг гэсэн үг юм. Тиймээс эцэг эхчүүд энд анхаарал тавиж усны саванд нь ус, цай хийж явуулах хэрэгтэй. Мөн монгол шиг хуурай уур амьсгалтай газар шингэн зүйл тогтмол ууж хоолой амаа чийглэж байх нь ханиад томуунаас сэргийлэх арга болж өгдөг.
 
 
 
2. Эдийн засагт хэмнэлттэй
Хүүхэддээ 7 хоногт авч өгсөн ундаа, усныхаа мөнгийг тооцоолоод үзээрэй. Бага юм шиг хэрнээ бид цөөнгүй хэдэн төгрөг зарцуулж байгааг олж мэдэх болно. Энэ дүн суургууль, цэцэрлэг амарсан халуун зунаар бол бүүр их өснө.
 
3. Эрэлт хэрэгцээтэй
Хаана хэзээ ч ус цайгаа уугаад явах боломжтой. Хичээл дээрээ, ажил дээрээ, дэлгүүр байхгүй тоглоомын талбай дээр ч гэсэн усаа уугаад тоглох боломжтой. Халуун хүйтнээ барьдаг усны сав бол амны цангаагаа гаргаад зогсохгүй, халууцсан үедээ хүйтэн усаар сэрүүцэж, хүйтэнд халуун цайгаар дулаацаж болно. Усaaр зогсохгүй сүүтэй цай, халуун чацаргана, хар шөл гээд олон зүйл хийж ашиглаж болно.
Тиймээс усны сав ашиглаж хэвшицгээе. Хэрвээ та боломжгүй бол заавал зориулалтын сав бэлдэх шаардлагагүй бөгөөд уусан ундааныхаа савыг угаагаад, буцалгаж хөргөсөн усаа хийн, дахин ашиглаад явaхад л мөнгөө хэмнэж, хүүхдийнхээ амны цангааг тайлаад байх боломжтой шүү дээ.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%