Нийтлэл 11 сарын 13, 2017

Твиттерт хэн юу трэнд болж байна вэ: “Трамп яагаад Монголыг тойроод явчихаа вэ?”

Өнгөрөгч баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп урд хөршид айлчилсан бөгөөд айлчлалынхаа үеэр ач охиныхоо Хятад хэлээр дуулсан бичлэгийг Ши Жиньпинд үзүүлжээ. Хэвлэлийнхэн түүнийг Хориотой хотод айлчилж байх үеэрээ бусад оронд айлчилснаас илүү найрсаг, илүү хүндэтгэлтэй байсныг онцолсон. АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-ын тэргүүнтэй ийнхүү уулзсаныхаа дараа хүлгийн жолоогоо Вьетнам улс руу залсан юм. Вьетнам улсын Дананг хотод АПЕК, АСЕАН-ны холбооны тэргүүнүүдийн уулзалт зохион байгуулагдсан. Даяаршиж буй нийгэмд дэлхийн бодлого, дэлхийн улс төрөөс ангид тоглоомын дүрмээр тоглоод байна уу гэдэгт Монгол жиргээчид сэтгэлээ чилээж байгаагаа Азийн орнуудаар айлчилж буй Трампын айлчлалтай холбогдуулан илэрхийлсэн нь энэ юм. 

Зураг бол харах яруу найраг гэдэг. Шог зураач Өлзийбатын зурсан зураг өнөөгийн Монгол улсын талаарх жиргээчдийн 140 тэмдэгтэд багтаан илэрхийлсэн олон өнцгүүдийг нэгтгэн уран яруугаар харуулж чадсан нь жинхэнэ трэнд боллоо.

Сэтгэгдэл бичих

arrow icon