Телевизийн зар сурталчилгаа хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зурагт үзүүлэх үү яах уу? 

Гэртээ орж ирсэн цагаас зурагтаа асаагаад хүүхэддээ үзүүлээд суулгачихдаг эцэг эх цөөнгүй байдаг бол эсрэгээрээ хүүхдэд муугаар нөлөөлдөг гээд огт асаадаггүй эцэг эхчүүд ч байдаг. 

Зурагт гэдэг үнэхээр муу зүйл үү? 

Зурагт хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар олон эрдэмтэд олон янзын судалгаа хийсээр ирсэн байдаг. Зурагт үзэнгээ хоол идэж сууснаас болж хөдөлгөөний дутагдалд орж хэт таргалдаг ба 2-оос илүү цагаар зурагт үзэх нь хүүхдийн хичээл давтах цагийг хороож, оюуны хөгжилд шууд нөлөөлдөг гэх мэт зурагтын муу нөлөөлөлийн талаар хийгдсэн судалгаанууд олон байдаг. Харин нэвтрүүлгийн утга агуулгаасаа шалтгаалаад зурагт үзсэн хүүхэд хичээлдээ сайжирч, IQ нь өссөн мөн өдөрт 1 цаг үзэх нь зурагт үздэггүй хүүхдүүдээс оюуны хөгжлөөрөө дутдаггүй ба харин ч хүүхдийн хувьд завсарлагаа болж өгдөг болохыг нотолсон эерэг судалгаанууд ч байдаг. 

Зурагт үзүүлэхгүй хорилоо гээд хүүхэд өөрөө хичээлээ сонирхон хийх нөхцлийг нь бүрдүүлээгүй бол хичээл хийх цаг нь нэмэгдээд шалидаггүй ба Зурагт үзэхгүй байлаа ч тэр цагаа гар утас, компьютер гэх мэт зүйлд зарцуулдаг байна.  Тэгэхээр олон цагаар зурагт үзүүлдэг эцэг эхчүүд нь багасгах талаар анхаарч, огт үзүүлдэггүй эцэг эхчүүд нь санаа зоволтгүй өдөрт хүүхэддээ 1 цаг үзүүлж болно.

 
 
 
 

Телевизийн зар сурталчилгаа (реклам) хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Телевизийн зар сурталчилгаа нь дэлгэцийн маш богино хугацааны огцом өөрчлөгдөж буй өнгөний хувьсал, дууны ялгарлаараа хүмүүсийн анхаарлыг ихэд татах, гол утга санаа, зорилго бүхий нэвтрүүлэг байдаг. 
Энэхүү зар сурталчилгааг үзсэн хүүхдүүдийг өнгөц харахад амархан нүдлэж, хурдан тогтоож, цээжилсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг боловч, удаан хугацаагаар олон давтамжтай үзэх нь хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлдөг байна.
Ямар нэг зүйлийг хэт давтамжтай үзэж, харах нь юм цээжлэхэд үр дүнтэй арга мэт санагддаг боловч, хөгжиж буй хүүхдийн тархинд догогдол үүсгэж, төвлөрөх чадваргүй, тогтворгүй, сууж чаддаггүй болгодог ба харилцааны чадварт нь нөлөөлж өөрийгөө илэрхийлэхдээ муу, хүнтэй харилцах чадвар муу болдог байна.
Аливааг ойлгох, сэтгэн бодох, төлөвлөх зэрэг оюун санааны үйл ажиллагаанд хэрэгтэй мэдээ мэдээллийг шаардлагатай цаг хугацаанд нь цээжлэх, түүнийгээ боловсруулах үйл ажиллагааг хүний тархи судлалын шинжлэх ухаанд “working memory” гэдэг
“Working memory” чадвар өндөртөй хүн хичээл сурлага, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргах магадлал өндөр байдаг ба телевизийн зар сурталчилгаа нь энэ үйл ажиллагааг хамгийн ихээр эвддэг тул хүүхдүүддээ удаан хугацаагаар зурагт үзүүлэхгүй байж, хэт давтамжтай тв рекламнаас болгоомжлоорой
“Working memory”-ийн ажиллагаа муудснаар юмыг бодож тунгаах, ном уншаад утгыг нь ойлгох, хэлэлцэх, төлөвлөгөө боловсруулах, олон зүйлийг зэрэг цээжлэх, тэдгээрийн хамаарлыг олох, түүнийгээ дүгнэх чадваргүй болно гэсэн үг юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%