Нийтлэл 11 сарын 14, 2017

Ц.Энхжин ''Зорилго бүхий гоо бүсгүй'' төрөлд шилдэг 20-д шалгарчээ

"Дэлхийн Мисс 2017" тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодорно. 67 дахь удаагийн энэхүү тэмцээнд Ц.Энхжин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. "Дэлхийн мисс" тэмцээн нь  “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл”  гэсэн үндсэн таван шалгаруулалттай бөгөөд Ц.Энхжин “Мисс спорт” шалгаруултад шилдэг найман оролцогчийн нэг, Гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслөөрөө Miss World тэмцээний хамгийн чухал шалгуур болох "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд шилдэг 20-д шалгараад байгаа юм.

 

Та бүхэн дараах холбоосоор Мобстар аппликэишнийг татаж Ц.Энхжинг дэмжин саналаа өгөөрэй. 

Mobstar application-г GoogleStore-с татах 
Mobstar application-г AppStore-с татах  
Aлбан ёсны Facebook page
Албан ёсны Twitter хаяг
Miss Mongolia-г дэмжигчидийн group

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon