МАН-ын даргад өрсөлдөгчдийн рэйтинг ямар байна вэ?

Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2017 оны 11-р сарын 16-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

11 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд эрх баригч хүчин болох МАН-ын XXVIII-р Их Хурал зохион байгуулагдана. Энэхүү хурлаар улс төрийн ууган хүчин шинэ тэргүүнээ тодруулах юм. MEC судалгааны байгууллагаас МАН-ын дарга хэн болох нь зүйтэй вэ? гэсэн асуултад 3 хувилбар боловсруулан судалгаа хийжээ.

1-р хувилбарт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл нарын нэр дээр санал асуулга явуулахад 15 хувь нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд, 17 хувь нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад, 54 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, 14 хувь нь МАН-ын гишүүн Н.Дэмбэрэлд  саналаа өгчээ.

Одоогийн байдлаар албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн нэр дэвшигчдийн дунд /2-р хувилбар/ санал асуулга явуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжих нь зүйтэй гэж судалгаанд оролцогчдын 60 хувь, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг дэмжих нь зүйтэй гэж 22 хувь нь, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэлийг дэмжих нь зүйтэй гэж 18 хувь нь үзжээ.

3 дугаар хувилбарт Т.Аюурсайхан, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл нарын нэр дэвшигч дээр санал авахад судалгаанд оролцогчдын 54 хувь нь У.Хүрэлсүхэд, 28 хувь нь Т.Аюурсайханд, 18 хувь нь Н.Дэмбэрэлд  саналаа өгчээ. 

 

 


avatar
    • Зочин
    • 103.229.121.*

    Хүрэлсүх яг Энхбаяр шиг мундаг байна. Казино тоглуулж хэсэг нөхдийнхээ мууг нь үзээд, намаа салгаж, Энхбаяртай муудалцаад, бас жирийн гишүүдээ гомдоогоод, толгойгоороо хариуцах амлалт өгч намын нөхдөөс мөнгө авч баахан баяжаад, бас үүгээрээ онгирч хүн зодоод, намынхаа бүлгийг уурлуулж өөрийн тэмцэгчийг бэлдээд, дээрэмчин ерөнхийлөгч Баттулгыг түшнэ гэж горьдоод л өнгөтэй, яг монгол морьд шиг өнгөтэй байна. Амжилт хүсье.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%