Нийтлэл 11 сарын 17, 2017

Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт тэгээд хэн трэнд болж байна вэ?

Odzaya Deremchimed

Өнөөдрийн фэйсбүүк трэндийг нэвтрүүлэгч Одзаяа тэргүүлж байна. Тэрээр охид бүсгүйчүүдийг "Бэлэг" нэвтрүүлгээрээ байлдан дагуулахаас гадна өөрийн гоо сайхан болон гэрийн эзэгтэйн туршлагаасаа охид бүсгүйчүүдтэй байнга хуваалцдаг тул тэрээр үргэлж фэйсбүүк трэндийн тэргүүлэгчдийн нэг болж байдаг. Энэ удаа тэрээр бүсгүйчүүдэд UB MODA дэлгүүрээс хүссэн эрэгтэй эмэгтэй нэхий дээлээ сонгон авах эрх 1 хосуудад, булган малгай, савхин бээлий 10 хосуудад бэлэглэх аж.

Bold Dorjsuren

Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн төрсөн өдрөөрөө ээжтэйгээ хамт даруулсан багынхаа зургийн хамт "Төрүүлж өсгөсөн хайрт ээждээ, хайрт аавдаа  энэ хорвоод намайг төрүүлсэн өдрийн мэнд хүргэе. Миний хоёр эрдэнэ" хэмээн нийтэлсэн нь маш олон хүнд таалагджээ.

Дуучин Б.Сарантуяа

Поп дива Б.Сарантуяа фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. Тэрээр сүүлийн үед уран бүтээлээ түр завсарлан найзуудтайгаа уулзан цагийг зугаатай өнгөрөөж буй зургаа цахим хуудсандаа нийтэлсээр байна.

Жадамба Цолмон Tsolmon Jadamba

Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Цолмон цахим ертөнцөд өөрийн бичсэн "Цагийн зурвас" хэмээх номоо танилцуулж буй нь трэнд болж байна. Түүний номонд  нэгдүгээрт, өөрийн амьдрал дээр тулгуурлан сүүлийн хагас зууны турш эх оронд минь болон дэлхий нийтэд болсон түүний хувьд чухал гэж үзсэн, хоёрт нийт монголчуудын сэтгэлд нийтлэг байдлаар үлдсэн, гуравт эх оронд минь түүхэн ач холбогдол бүхий дотоод, гадаадын үйл явдлуудыг он цагийн дарааллын дагуу энэхүү номондоо бичжээ.

Ганбаатар Сайнхүү

МАХН гишүүн С.Ганбаатар хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж тэдэнтэй ойрхон байдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Энэ удаа ч бас тэрээр хөдөө орон нутгийн хүмүүстэй уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, уулзалт лекц зохион байгуулсаар байна. Түүний бас нэгэн гайхалтай чадвар илтгэх, уриалан дуудах чадвар. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ Манай оронд хүн болгон сайхан амьдрах баялаг байна. Харамсалтай нь хэдхэн гэр бүлийн шуналыг гүйцэлдүүлэх баялаг даанч хүрэхгүй байна. "Махатма Ганди" энэ үг л өнөөдөр Монгол оронд минь нүүрэлчихээд байна. Хамтдаа засъя бидэнд гарц гаргалгаа байна" хэмээн нийтэлж олон нийтийг уриалж байна.

Khurelsukh Ukhnaa

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг үргэлжлүүлж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ард иргэддээ амласнаа биелүүлдэг төлөвлөсөн ажлаа хийдэг Ерөнхий сайд байна гэдгээ хэлээд “2018 оны Улсын төсвийг УИХ-аар батлууллаа. Амласан бол хийх ёстой. Ирэх оны төсөв бол амласнаа хийж хэрэгжүүлье гэсэн бодлогын баримт бичиг, ягштал хэрэгжүүлэх учиртай хууль юм. Улсын төсвийн хэлэлцүүлэгт хүчин чармайлт гарган оролцсон нийт УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье хэмээжээ.

Odonbat

Гайхалтай хөг аялгуу, доргио хөгжмийг залууст мэдрүүлж чаддаг DJ Одонбат фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа өөрийн уран бүтээлээ хүргэж залуустай санал солилцож, гайхалтай уран бүтээлийг туурвисаар байна.

Battulga Khaltmaa

Монгол улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Авилгатай тэмцэх олон арга бий. Тэдний нэг бол авилгатай тэмцэх газрыг улс төрөөс ангид байлгах ёстой. Тэгэхгүй бол улс төрийн захиалга гүйцэтгэгч газар болно хэмээснийг нь маш олон хүн  дэмжиж өөрсдийн бодлоо хуваалцжээ.

Соко Солонго

Уран зураач мэргэжилтэй фитнэссийн тамирчин бүсгүй Солонго өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүмүүст эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрахыг уриалсан зураг, бичлэг нийтэлж өөрийн туршлагаасаа хуваалцдаг төдийгүй хүмүүс ч түүнийг маш сайн дэмждэг. Энэ удаа тэрээр хоёрхон сарын дотор 20 кг хасах дэглэм, эрчимтэйгээр турах зөвлөгөөг хүргэсэн байна.

IZ

Цахим ертөнцөд сонирхолтой, хөгжилтэй, зураг дүрс нийтэлдэг IZ фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Тэрээр өөрийн гэр бүлтэйгээ үргэлж хамт байж хүүгийнхээ хувьд  сайн аавынх нь үүргийг гүйцэтгэж бусад аав нарт ч туршлагаасаа хуваалцдаг байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon