Нийтлэл 11 сарын 27, 2017

Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой гомдол хүргүүлжээ

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эргүүлж татах хүсэлтийг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ. Хилийн чанад дахь  Монголчуудын зөвлөл нь хилийн чандад амьдарч буй хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний хүрээнд гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газар болон консулын үйлчилгээний тухай судалгаа авч эхэлжээ. Энэ судалгаагаар хэд хэдэн албан байгууллага хувь хүний хууль бус үйлдлийг тогтоосон байна. Тухайлбал ОХУ-д Монгол улсыг төлөөлөн суух Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж хийлийн чанад дахь монголчуудын холбооны зөвлөл үзэж байгаа юм байна. Учир нь ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрч Монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргаж байна хэмээн үзжээ. Түүнчлэн ОХУ-д ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг харж хандах тэдэнд туслаж дэмжиж ажилладаг “Мөнх Тэнгэр” ТББ нь ОХУ-д байрлах төрийн өмчит нэгэн барилгын 4 өрөөг түрээслэн Монгол улсын иргэдийг түр байрлуулах, харж хандах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл элчин сайд Б. Дэлгэрмаа үүнийг хураан авч, зочид буудлын зориулалтаар ашиглах гэж байгаа тул байраа хүлээлгэн өг гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд  аливаа иргэний буруу­тай асуудлыг бусад иргэн, байгуулла­гад хамаатуулж болохгүй гэсэн зарчим байдаг. Гэтэл  элчин сайд Б.Дэлгэрмаа аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж,байгаа нь хууль бус үйлдэл тул  олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж хууль бус үйлдлийн төлөө тэмцэх шаардлагатай байгаа юм гэлээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon