С.Анашкин: Чансаатай кино л Оросын зах зээлд гарах боломжтой

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо  Кино шүүмжлэгч, найруулагч Казаны ОУ кино наадмын шүүгч Сергей Анашкинтай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Та манай оронд олон улсын тэмцээнийг зорьж ирсэн гэсэн. Энэ тухайгаа бидэнд ярьж өгөхгүй юу?

С.Анашкин: Энэ бол тэмцээн биш наадам юм. Дэлхийн хамгийн шилдэг кинонуудыг нэг дор цугларуулдаг олон улсын кино наадам. Шүүгч гэж байхгүй. Энд ганцхан үзэгчдийн нэрэмжит шагнал бий. Түүнийг үзэгчид хамгийн их таалагдсан кинондоо өгдөг. Ийм төрлийн кино наадмууд дэлхийд хэд хэд бий л дээ. Харин хэдэн жилийн өмнөөс Монгол улсад зохион байгуулагдах болсноор хүмүүс энэ наадамд орсноороо бахархах болсон.

Д.Жаргалсайхан: Ойрх болон алс дорнын Азийн орнуудын киног дотор нь газарзүйн байрлалаас гадна, киногоор нь хэрхэн ангилдаг вэ?

С.Анашкин: Мэдээж үүнд ямар нэгэн шалгуур, ангилал байдаг байх. Учир нь соёлын талбар тэлж байна. Жишээ нь Тажикистанд 2 жилд нэг удаа Перс хэл дээр хийгдсэн кинонуудын дунд “Дидор” нэртэй кино наадам зохиогддог.

Д.Жаргалсайхан: Таны бодлоор өнөөдөр, орчин үеийн нийгэмд эдгээр ард түмний харилцааг торгоны замын мөрөө хэрхэн сэргээх вэ?

С.Анашкин: Гол асуудал юундаа байна вэ гэхээр энэ хоёр талтай. Нэг талаас хүмүүсийн хүсэл, нөгөө талаас бодит байдал юу болж байгааг харж байгаа байх. Үүнд ялангуяа улс төрчид торгоны замыг төрөл бүрийн эдийн засгийн хөгжлийн эхлэл болгон ашиглахыг оролдож байна. Зарим тохиолдолд энэ асуудал энгийн хүний сонирхлыг татдаг. Харин заримдаа энэ нь орос кино сонирхогчдын анхаарлыг татдаг л даа. Мэдэхгүй юм даа миний бодлоор энэ Орост илүү хамаатай байх. Учир нь торгоны замыг байнга ярьдаг хэрнээ зөвхөн баруун руу чиглэсэн бодлоготой байгаа нь бидний ухамсрын том алдаа.

Д.Жаргалсайхан: Та хэдэн жилийн турш Азийн орнуудыг судалж байна вэ? Европын болон Азийн киноны хооронд том суурь ялгааг олсон уу?

С.Анашкин: Энэ ялгааг би олсон гэж боддог. Гэхдээ энийг би ч олсон юм биш. Харин би үүнийг багшийнхаа номноос олж уншсан. Миний багш Мирон Черненко Маркович Оросын анхны чөлөөт кино шүүмжлэгчдийн нэг байсан. Тэрээр 1970-аад оны үед монголын киноны талаар ном бичсэн байдаг. Багш маань номондоо тухайн үеийн монголын киноны үндсэн төрөл бол уянгын драма байсан гэж тэмдэглэсэн. Энэ уянгын драма нь тэр үедээ нийгэмд ёс суртахууны үнэт зүйлсийг маш энгийнээр тайлбарласан байсан. Энэ нь ч үзэгчдэд бүтэц нь ойлгомжтой, тэдний хүссэн зүйлс нь байдаг байсан. Харин энэхүү уянгын драма нь бусад Азийн киноны ямар нэгэн түвшинд нь суурь болж хөгжсөн байдаг. Яагаад гэхээр Ази хүмүүсийн сэтгэлгээнд нь өнөр өтгөн гэр бүлээ, өөрийгөө биш бусдыг бодох үзэл эх орноо гэсэн сэтгэл нь Европчуудаас илүү байдаг. Харин миний бодлоор, Европт киноны гол төрөл нь драма бусад төрлүүдээсээ түлхүү байр суурь эзэлдэг гэж хэлж болно.

Д.Жаргалсайхан: Тэгэхээр алс дорнодын бүс нутагт гарч байгаа хөгжил өөрчлөлтийг харуулсан кино хэр их хийгдэж байна вэ?

С.Анашкин: Үүнд хариулахын тулд эхлээд өөртөө нэг асуулт тавих болж байна. Ихэнх хүмүүс зөвхөн Москва болон Санктпетербург хотод л кино хийгддэг гэсэн бодолтой байдаг. Учир нь эдгээр хоёр хотод кино урлагийн 100-аад жил салшгүй холбоотой. Гэвч үнэндээ Оросын жижигхэн хотуудад кино хийгддэг. Ялангуяа одоо бол кино үндэстний бие даасан байдлыг харуулсан уур амьсгалтай байх хандлага гарсан. Хүмүүс өөртөө чухал зүйлсийн асуудлын хариултыг авахыг оролдож киног үздэг. Бид хэн вэ? Бид яагаад энд амьдарч байна вэ? Бид бусдаасаа юугаараа ялгарах вэ? гэх мэт. Мэдээж эдгээр асуултууд шууд тавигдахгүй, харин далд санаагаар илэрдэг. Тухайлбал 300-400 мянган хүн л өөрсдийн эх хэлээрээ ярьдаг Якутад уран бүтээлчид амжилттай хөгжиж байна. Гэтэл ийм бага хүн амтай нутагт киног борлуулахад кино өөрөө маш хямдхан болно. Өөрөөр хэлбэл кино нь түрээсийн үнэсээ давсан үнэтэй буюу 2,3 сая рублийн үнэтэй хийгддэг Москвагийн кинонуудын дэргэд худалдаанд гаргана гэдэг боломжгүй л дээ. Гэвч энэ кино өөрийн хэл дээрээ хийгдсэн тухайн орон нутагт тулгамдаад буй асуудлыг харуулж, зөвхөн нутгийн жүжигчид тоглосон, тэгээд зөвхөн бүс нутгийн хэмжээнд гардаг киноны хувьд тухайн нутагт гарч байгаа холливудын болон Москвад хийгдсэн киноноос илүү ашгийг өөрийн нутгаасаа олдог.

Д.Жаргалсайхан: Тэгвэл таны ярьж байгаагаас үзвэл үүний тулд юу хийх ёстой вэ?

С.Анашкин: Саруул оюун ухаантай байх хэрэгтэй. Жишээлбэл зөвлөлтийн үед бид нар их мунхаг байсан. Би ч бас их тэнэг оюутан байжээ.Барууны орнуудыг шүтэж, Ригд л очиж үзэхийг мөрөөддөг байсан болохоос биш хэзээ ч Узбекстан орж үзье гэж бодож байгаагүй юм. Тухайн үед тэдгээр Дорно Дахины соёлыг би тоодоггүй байсандаа одоо ичдэг юм. Яагаад гэвэл одоо тэр бүхнийг үзэхээр Узбекстан явах их хэцүү болсон. Тийм болохоор хамгийн гол нь эргэн тойрноо сайн ажиглах хэрэгтэй. Тэдгээрээс чиний соёл юугаараа дахин давтагдашгүй вэ гэдгийг олж нээх хэрэгтэй. Үүний тулд соёлын бүхий л хэсгүүдийг чи үнэлж, хайрлаж сурах хэрэгтэй.

Д.Жаргалсайхан: Орос, Хятадын соёлын харилцааны тухай асуулт асууя. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд тогтмол уулзалт хөрөнгө оруулалт гээд идэвхитэй харилцаатай. Харин соёлын хамтын ажиллагааны хүрээнд чухам юу хийгдэж байна вэ? Хоёр орны соёлын хүрээнд ирээдүй хэрхэн харагдаж байна?

С.Анашкин: Киноны салбарын нэг асуудал бол Хятадад гадны киног гаргах квот гэж бий. Эрх баригчдын зүгээс баталсан киноны тооноос илүү Оросын киног гаргана гэдэг боломжгүй зүйл. Өөр нэг хэрэг бол киноны хамтарсан төслүүд хэрэгждэг. Үүнээс хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол Хятад Оросын хамтарсан “Вий” нэртэй кино байсан. Энэ бол Гоголийн найраглалаас сэдэвлэсэн бүтээл. Үүний нэгдүгээр ангид Британы уран бүтээлчид орсон бол киноны хоёрдугаар хэсэгт Орос Хятадын жүжигчид хамтран тоглосон байдаг. Тэдний дунд Жэки Чен ч бий. Харин гурав дахь ангийг Энэтхэгүүдтэй хамтран хийх төлөвлөгөөтэй байгаа. Тийм бүтээгдэхүүний хувьд үүгээр дамжуулан соёлын хамтын ажиллагаа хөгжиж байна. Гэвч бид зөвхөн баруун руу анхаарлаа хандуулдагт гол асуудал нь оршиж байгаа юм. Зөвхөн киноны хувьд гэхэд л Канн, Берлины наадмаас шагнал авсан бүтээлүүд Оросын зах зээлд гарах боломжтой. Гэвч интернэт хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүссэн бүхнээ олж үзэх боломжтой болоод байна.

Д.Жаргалсайхан: Та Монголд ирээд хэд хонож байна вэ? Энэ хугацаанд өнөөдөр Монголын нийгэмд өрнөж байгаа асуудлууд хүмүүсийн байдал зэргийг хэрхэн харж байгаа вэ?

С.Анашкин: Улаанбаатарт би удаан байсангүй. Миний бодлоор маш баялаг орон, өөрийн гэсэн голдрилоороо хөгжиж байгаа. Надад сэтгэл хямрал эсвэл эндээс зугтахыг хүсмээр тийм мэдрэмж төрсөнгүй. Хүмүүс мөнгөгүй гэсэн зүйл алга, дэлгүүр супермаркетууд жуулчдаар бус нутгийн худалдан авагчдаар дүүрэн байна. Хүмүүс нь маш сайхан өнгөлөг загварлаг хувцаслаж, үсээ сайхан зассан залуучууд бүсгүйчүүд хаа сайгүй. Хүмүүс өөртөө маш хүндэтгэлтэй хандаж байгаа харагдлаа.    

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3261

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%