Цаг тогтоох нь хүүхдийг бие дааж сурахад сайнаар нөлөөлдөг

Цаг тогтоох нь хүүхдийг бие дааж сурахад сайнаар нөлөөлдөг.

“Алив хоцорлоо, хурдлаарай”, “Хурдлаач” гэх зэргээр хүүхдээ өдөр бүр яаруулж шавдуулж байна уу?

Цаг хугацааны талаар ямар ч ойлголтгүй хүүхдийг яаруулж шавдуулахад хүүхэд “Яагаад би яарах хурдлах хэрэгтэй”-г ойлгодоггүй бөгөөд улмаар хүн л хэлж, зааж, шавдуулахгүй бол хөдлөхгүй болчихдог муу зан сурдаг байна. 

Цаг сурч тогтоон, цаг хугацааны ойлголттой болсон хүүхэд өөрийнхөө хийх зүйлийг тодорхой хугацаанд тааруулах, их бага хэмжээгээр төлөвлөх нь бие даах нэг алхам болдог.

Ер нь хүүхдийг жижиг гэлтгүй 2 наснаас нь эхэлж цаг хугацааны талаар суурь ойлголтыг сайн өгч, 5 нас гэхэд нь цаг тогтоолгосон байхыг зөвлөж байна.

Жишээлбэл, 2 ба 3 настай хүүхэд цагийн талаар хэдий ойлгохгүй ч тэд нартай үргэлж цагтай холбоотойгоор эсвэл цаг дурьдан ярьж хэвших хэрэгтэй.

“Өнөөдөр 7 цагт гэрээсээ гарна”, “8 цагт цэцэрлэг дээрээ очсон байх хэрэгтэй”, “17 цагт цэцэрлэгээс нь авна”, “20 цаг 30 минутаас дуртай хүүхэлдэйн кино нь гарна шүү” гэх мэт хүүхдийн өдөр тутмын амьдралдаа хийдэг зүйлс, дуртай зүйлсийг нь цаг хугацаатай холбон ярих нь чухал юм.

Цаг хугацаатай ярианд дасаад ирэхээр нь “10 мин дараа кино гарна”, эсвэл “Кино гарахад 5 мин дутуу байна” гэх зэргээр цагны баримжаа, ойлголтоо улам нарийвчилж өгөх хэрэгтэй.

Эхлээд богино зүү буюу цагийн зүүг тогтоолгох.

Хүүхдийг суулгаад л шууд энэ 7 цаг, тэр 30 мин гэж заах нь хүүхдийн толгойг эргүүлж, төвөгтөй, сонирхолгүй санагдуулчихдаг.

Тиймээс эхэн хэсэгтээ урт зүүг орхиод, богино зүү буюу цагийн зүүг зааж өгөөрэй.

Богино зүү энэ тоон дээр ирэхлээр тэдэн цаг гэх мэтээр цаг тус бүрээр нь тайлбарлаж өгөх явдал юм.

Ерөнхийд нь цагаа мэдээд уншдаг болохоор нь “Урт зүү тэдийн тоон дээр очихоор тэдэн минут” гэх мэтчилэн бага багаар шат ахиулж зааж өгөх нь чухал.

Харахад “1”-ийн тоог зааж байхад нь “5 мин” гэж дуудах урт зүүг хүүхэд уншиж сурахад төвөгтөй байдаг тул ба том аналоги цаг, эсвэл цаасан дээр 1-59 гэж тодорхой хувааж зурж тэмдэглэн, ашиглаж заавал илүү ойлгомжтой байна.

Цагийн юмыг цагт нь!!!

Японы эрдэмтэд сургуулийн хүүхдүүдийн дунд тухайн цагийн юмыг цагт нь гүйцэтгэх талаар судалгаа хийж сонирхолтой үр дүнд хүрчээ.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс зуны гэрийн даалгавараа хичээл эхлэхийн өмнөхөн яаран сандран хийдэг хүүхдүүд тамхи татдаг, архи уудаг, мөрийтөй тоглоом тоглодог, өр тавидаг, бас хэт их таргалалттай байх магадлал өндөртөй байдгийг баталжээ.

Өөрөөр хэлбэл гэрийн даалгавараа цаг тухайд нь хийж чаддаггүй өөрийгөө хянах чадваргүй хүүхэд “за яг маргааш хийнэ”, “маргаашнаас эхэлж хичээнэ” гээд насанд хүрсэн ч аливаа зүйлийг хойш тавьдаг, архи, тамхины хэрэглээгээ хорьж чаддаггүй, мөнгөө хуримтлуулдаггүй, хоолны дэглэм барьж чаддаггүй байна.

Хэрвээ та хүүхдээ ийм болгохгүйг хүсвэл багаас нь аливаа зүйлийг хойш тавьдаггүй, цагийн юмыг цаг тухайд нь хийдэг болгож хэвшүүлж, өөрийгөө хянах чадвартай болгож хүмүүжүүлээрэй.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4875

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%