Д.Гантулга: Хүсэл мөрөөдөл, бодит байдал хоёр өөр байна

Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Зарчмын зөрүүтэй саналаа УИХ-ын гишүүд илэрхийлсэний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж УИХ-ын дарга завсарлага өгч үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Г.Занданшатар: АН-ын бүлэг ингэж улс төр хийхээс өөр гарцгүй

Амьдралын шаардлагаар гарч ирсэн хууль. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй болсныг харуулж байгаа тод томруун жишээ. Сумын засаг даргаа сонгодог юм уу, томилдог болох хэрэгтэй. Орон нутагт ажиллаж байгаа аймгийн Засаг дарга нарын зовлон бэрхшээлийг ойлгож энэ хуулийг батлахаас өөр гарцгүй юм байна лээ. АН-ын бүлгийг улс төр хийж байгааг ойлгож байна.

Д.Гантулга: Хүсэл мөрөөдөл, бодит байдал хоёр өөр байна

Сум орон нутагт энэ зайлшгүй хэрэгтэй байгаа. 2008 онд 100 хувь байхгүй болгосон нь алдаа. Орон нутагт алдарт уяач, үйлчилгээний төвийн захирлууд гэсэн хүмүүс л ИТХ-ын төлөөлөгч болоод яваад байж болохгүй шүү дээ. Хүсэл мөрөөдөл, бодит байдал хоёр өөр байна.

Л.Оюун-Эрдэнэ:  Хүндээ тохируулаад үндсэн зарчмаасаа хазайгаад яваад байх юм уу?

Сумын тамгын газарт ажиллаж байсан хүний хувьд нөхцөл байдлыг ойлгож байгаа. Суманд байгаа хүмүүс чадваргүй гэдэг үндэслэлээр явж байгаа зарчмаасаа ухарч болохгүй. Суманд чадвартай хүн байхгүй байгаа бол төр Монгол хүнээ чадавхжуулах бодлого явуулах хэрэгтэй. Суманд хүн очихгүй байгаа бол бүсийн татварын бодлогоо хэрэгжүүлэх хэрэгжүүлэх хэрэгтэй. Гал унтраах байдлаар явсаар байтал Монгол төрийн багана ганхаад эхэллээ. Хүндээ тохируулаад үндсэн зарчмаасаа хазайгаад яваад байх юм уу? Хүнээ бодоод ухраад байх юм уу? Нөхцөл байдлаа тойроод л яваад байх юм уу? Төрийн эрх мэдэл хуваарилалт гэж байхгүй болох нь ээ. Яваандаа 50 хувь, 100 хувь болно. Энийг хянаж чадахгүй. Нэг мэдэхэд буцаад бид нар бүх ИТХ-ын гишүүд нь, Засаг даргынхаа доор ажилладаг болох нь. Олон талаас нь хараач ээ УИХ-ын гишүүд ээ. Одоо хүнд байгаа ч ирээдүйд хэрэгтэй хүнд шийдвэрүүд зоригтой гаргаад явмаар байна.

З.Нарантуяа: Энэ хууль төрийн албыг нам дагасан хүмүүсээр дүүргэнэ

Төрийн албаны хямрал эдийн засгийн хямралаас илүү болчихсон байгаа энэ үед УИХ төрийн албаны хямралаасаа гарах нэг алхмыг хийхийн тулд энэ хуулийг батлахаасаа татгалзах нь зөв. Энэ хуулийг гаргаж байгаа үндсэн шаардлага нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулах, тэнд боловсон хүчин хомстолтой гэж тайлбарлаж байна. Гэтэл ИТХ-ын төлөөлөгчийг чадваржуулах нь намын асуудал болохоос төрийн албаны ажил биш шүү дээ. Хэрвээ бид ийм хууль гаргаад байвал төрийн албан хаагчдаа нам дагасан хүмүүсээр дүүргэх буюу төрийн албан хаагчдын ажлын байрыг булаах нүүдлийг хийх гэж байна.

С.Бямбацогт: Өнөөдөр бид улстөржиж талцдаг хуваагддаг байдалдаа цэг тавьмаар байна

Орон нутгийн сонгууль, УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гээд 4 жилийн 2 жилд нь бид авгай нөхөр, айл хотлоороо хуваагддаг. Үндсэн хуулиндаа эхэлж өөрчлөлт оруулах ёстой. Засаг дарга ард түмнээсээ сонгогддог болох ёстой. Төрийн албаны тухай хуульд төрийн албыг яавал мэргэшсэн тогтвортой хараат бус байлгах вэ гэдгийг тусгасан. Улс төрчид төрийн албан хаагч байж болно гэж оруулах гэж байна. Сумандаа улс төржихийг хуулиар зөвшөөрч байгаа хууль оруулж ирж байна.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гарцаагүй болсныг улам бүр бататгаж байна

Би өөрөө хурал, захиргаа хоёрын асуудлыг олон жил ярьж байгаа. Хуралд төрийн албан хаагчид давамгайлахаар засаг даргын үйл ажиллагааг дэмжих давуу талтай боловч хурлын үйл ажиллагааны оролцоо, ажил хэрэгч чанарыг бууруулдаг учраас  зааглах нь зүйтэй гэдэг зарчим барьж ирсэн. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гарцаагүй болсныг улам бүр харуулж байна. Орон нутаг төр ёсны харилцаа, 320000 хүний санал ирсэн зүгээр цаас өгч авсан юм шиг ойлгож байгаа.  Ард түмний саналыг бүх холбогдох агентлаг, яам руу явуулж байна. Энэ дээр үндэслэн Улс төрийн намын хууль, тоглоомын дүрмээ нэг тийш нь болгоод дараагийн парламент 20 онд ажилд орохдоо бүх зүйл нь тодорхой, эргэж буцаж хальтраад байхгүйгээр яваасай гэж бодож байна.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2823

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%