Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

 Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ

Ganhuyag Chuluun Hutagt

Өнөөдрийн фэйсбүүк трэндийг Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал  Ганхуяг тэргүүлж байна. Тэрээр сүүлийн  хэдэн сарын турш эрчимтэй Криптовалютын талаар ярьж хүмүүст ойлголт өгсөн. Харин маргааш Криптон үндэстэн чуулга уулзалт болох гэж байгаа юм байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болох Хөрөнгө Оруулагч Үндэстний ээлжит хурлын танилцуулгыг эндээс үзээрэй! Хүчтэй. Хамтдаа!”  хэмээж хүмүүсийг уриалсан байна.

Battsetseg Natsagdorjiin

Ард түмний хайртай жүжигчин Н.Батцэцэг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь дэмжиж тусалдаг хүмүүст талархсанаа илэрхийлж өөрт нь ирсэн гэнэтийн бэлгэнд сэтгэл нь хөдөлсөн тухай сэтгэгдлээ илэрхийлжээ. Америкаас оройхон утас цохиж байнаа. Түмээ залгаад намайг хаана байна гэв. Би "Гоёл" наадам үзэх гээд СТӨ-д байж байна гэлээ. Нэг их юм бодсонгүй. Тэгээд тараад хаалгаар гарах гэсэн чинь үүдэн дээр "Түмээ сая хүргүүлж байна" гээд энийг өглөө. Маш их баярлалаа Түмээ минь. Америкийн монголчууд дунд хамгийн их нэр хүндтэй хүнээс ирсэн бэлгэнд догдоллоо эгч нь . Ер нь энэ далиманд хэлэхэд, надад тусалдаг бүх хүмүүст их баярлалаа.

Urangoo Altangerel

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг хатагтай Урангоо үргэлжлүүлж байна. Тэрээр өнөөдөр өглөөг бяцхан наргианаар эхлүүлж өөрийгөө болон фэйсбүүк найзуудаа хөгжөөгөөд амжжээ. Тэрээр цахим хуудаснаа “ Аабар бээбэр думани, Ирика дирика, Оончик, Моончиг. Миний ээжийн гаагал гуугал, Ганган бүсгүйн ширээн доогуур байсан шилтэй архийг хэн авч уусан бэ? гээд багадаа тоглодог тоглоомын учир юу байв “ хэмээсэн байна. Энэ пост нь хүмүүст маш их таалагдаж хүмүүсийн бага насны дурсамж нь сэргэсэн бололтой багадаа тоглож байсан жигтэй тоглоомынхоо учрыг ярилцжээ.

Соко Солонго

Уран зураач мэргэжилтэй фитнэссийн тамирчин бүсгүй Солонго өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүмүүст эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрахыг уриалсан зураг, бичлэг нийтэлж өөрийн туршлагаасаа хуваалцдаг төдийгүй хүмүүс ч түүнийг маш сайн дэмждэг. Энэ удаа тэрээр хоёрхон сарын дотор 20 кг хасах дэглэм, эрчимтэйгээр турах зөвлөгөөг хүргэсэн байна.

Sarnai Saranchimeg

Сүүлийн үед ажил амьдралыг төгс хослуулж байгаа топ модель Сарнай фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан ч бие галбираа алдаагүй үзэсгэлэнт сайхан хэвээр байгаа. Тэрээр өчигдөр болсон Торго 2017   загварын шоунд оролцсон зургаа цахим хуудаснаа нийтэлж шүтэн бишрэгчид нь түүнийг гоо үзэсгэлэнг биширч байна.

Норовын Алтанхуяг

Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Норовын Алтанхуягын өөрийн цахим хуудаснаа оруулсан хоёрхон минутын бичлэг цахим орчин трэнд болж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Өнгөрсөн жилийн 11 сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан чинь Элбэгдорж, М.Энхболд нар сандарч тэвдээд төрсөн дүү охин, эгчийн маань охин хоёрыг шоронд хийж, намайг АТГ-т дуудуулж байв” гэсэн тайлбартайгаар бичлэгээ нийтэлжээ.

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар 2018 оны төсөвт туссан бодлогын зарим арга хэмжээг танилцуулжээ. Тэрээр цахим хуудаснаа “ Ихэнх өрх айлд санхүүгийн том дарамт учруулдаг зүйл бол оюутны сургалтын төлбөр юм. Өнгөрсөн жил барьцаа хөрөнгө, эцэг эхийн авсан зээлийн хэмжээ зэргийг харгалзан арилжааны банкаар дамжуулан зээл олгоход маш цөөхөн оюутан зээл авсан. Үүнийг 2018 оноос өөрчилж оюутны хөгжлийн зээлийг банкаар дамжуулахгүйгээр сургалтын зээлийн сангаас их, дээд сургууль руу шууд олгодог болно. Ингэснээр оюутан өөрөө зээлийн баталгаа болж, 5-10 жилийн дараа сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлж төлөх боломжтой болох юм” гэсэн тайлбартайгаар олон нийтэд мэдээлэл өгсөн байна.

Эмүжин

Сэтгүүлч Эмүжин “ Хадгаламжаа хаацайлсан баян гишүүд Хаанбанкыг дампууруулж байна” гэсэн нийтлэл бичжээ.Тэрээр энэхүү нийтлэлээ өөрийн цахим хуудаснаа байршуулсан бөгөөд нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэн ихэнх хүмүүс түүнтэй санал нийлээгүй төдийгүй тэрээр нэлээдгүй шүүмжлүүлжээ.

Ука Төмөр

Цахим орчин эерэг мэдээлэл эерэг хандлагыг түгээдэг Ука Төмөр энэ удаа фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр Хүс, Хий уриан дор хүмүүст амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхныг тухай сонирхолтой түүх, бичлэгийг хүргэсээр байгаа юм.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%