Ж.Батзандан: Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлт дахин гаргуулахгүйн төлөө зогсоно

Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. 

Д.Эрдэнэбат: Ардчилсан намын бүлэг өнөөдөр "Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн гол агуулга, үүнтэй холбоотой ар гэрийн хүмүүсийн санал сэтгэгдлийг сонссон. 1937 оны хэлмэгдүүлэлт болоод 80 жил болж байна. 1937 оны хэлмэгдлээс хойш Монгол оронд үүссэн нөхцөл байдал, хэлмэгдүүлэлттэй холбогдуулан төр засгаас гаргасан шийдвэрүүдийн талаар АН-ын бүлэг нэгдсэн ойлголцолд хүрч байна. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол улс ямар хохирол амссан бэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэлмэгдүүлэлтийн дараа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн амьдрал маш хэцүү байсан. Нийт эсэргүүнийхэн гэж нэрлэгдэж байсан хүмүүсийн гэр бүлийн 87 хувь нь ядуу амьдарч ирсэн. Хэлмэгдүүлэлтийн үеэр нийт насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувь нь хэлмэгдэж, 15 хувь нь цаазаар авах ял авч байсан. Дэлхийн ямар ч улс оронд байгаагүй түүх. Энэхүү асуудал сүүлийн 3 УИХ дамжсан ч дорвитой шийд гараагүй байна. 

Я.Санжмятав: 1922-1990 оны хооронд 36000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн гэдэг тоо байдаг. 1939 оноос хойш улс төрийн хилс хэргээр 31220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28268 нь улсын комисс байгуулагдснаас хойш цагаагтгагдсан байна. Хууль хэрэгжээд 18 жил болж байна. Нөхөн олговрын хүрээнд 19 тэрбум 820 сая төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн олговрыг 18558 хүнд олгожээ. Эсэргүүний хүүхдүүд гээд сургуульд сураагүй, дээд боловсрол эзэмшээгүй, ажил төрөлд авдаггүй байснаас нийгмийн халамжаас хоцрогдож хохирч байсан гэдгийг ажлын хэсгүүд гаргасан. Уг хууль 2011 оны 12 сарын 25-нд өргөдөл хүлээж авах хугацаа дууссан учраас ахин өргөдөл бол ирээгүй. Хугацааг мөн сунгаж чадаагүй. ҮАБЗ-с 2014 онд УИХ-д оруулсан 3 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс энэ хууль удаж гарсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл, бид гурав өргөн барьсан. Төсөв батлагдсанаас хойш гарч байгаа учраас 2019 оноос хэрэгжиж эхлээд, 2020, 2021 онд нөхөн олговрууд хийгдэх тооцоолол гарсан байгаа.

Ж.Батзандан: Хэлмэгдсдийг цагаатгах ажил 1998 оноос эхэлж 2012 он хүртэл хийгдсэн. Хуулийн хугацаа дууссан учраас цагаатгуулах хүсэлтээ гаргах иргэд бүрэн дүүрэн хамрагдаж чадаагүй. 400 гаруй хүн нөхөн олговор бүрэн авч чадаагүй. 10000 гаруй хүн цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байгаа. Тиймээс энэ хэрэг бүрэн дуусаагүй байна гэж үзэж ҮАБЗ-с УИХ-д зөвлөмж хүргүүлсэн. Эцэг эх нь хэлмэгдсэн, эцэг эх нь шоронд хоригдож байсан хүмүүсийн  400 гаруй үр хүүхдийнх нь асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Ардчилсан намын бүлэг энэ хуулийг дэмжиж байгаа. 20-р зуунд болсон улс төрийн аймшигт хядлага, хэлмэгдүүлэлт, түүний хор хөнөөлийг Ардчилсан нам маш сайн ойлгодог төдийгүй дахин давтуулахгүйн төлөө зогсдог.

УИХ Намрын чуулганы хугацаанд хэр үр дүнтэй ажилласан бэ? 

Д.Эрдэнэбат: Үнэндээ Монголын нийгэм эдийн засаг, санхүү, бүтээн байгуулалтын чиглэлд намрын чуулган дорвитой шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. АН-ын бүлэг гол гол асуудлуудаа шахаж ажиллана. Банк санхүү, мөнгөний бодлогын асуудлаар он гарангуут шахаж ажиллана. Монгол орны санхүү, мөнгөний асуудлаар өөд нь татахгүй муужруулаад байгаа байгууллагуудын талаар эргэж нэг ярилцаж өргөн хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой.

Эх сурвалж: УИХ дахь Ардчилсан намын бүлэг


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2622

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%